Дэлхийн 2-р дайнд фашистын Германыг ялсны 66 жилийн ойг дэлхий даяараа тэмдэглэж байна. Энэ ялалт бол муу муухайг ялан дийлсэн бүх хүн төрлөхтний ялалт байсан ба түүний төлөө асар их үнэ цэнэ төлсөн билээ. Сая сая цэргүүд тулалдааны талбарт сөхрөн унаж, эмнэлгийн орон дээр шархнаас болж амиан алдсан юм. Дайн тулалдаанд яваагүй энгийн иргэд бөмбөгт өртөн, өлсгөлөн, өвчинд нэрвэгдэж, хорих лагерьт хүчээр боолын хөдөлмөр хийлгэснээс болж асар олноороо амь насаа алдсан билээ. Дайны жилүүдэд Германын нутаг дэвсгэр болон фашистуудын эзлэн түрэмгийлсэн нутагт 14 мянган бөөнөөр хорих лагерь ажиллаж байсан юм. Энэ үхлийн зууханд 18 сая хоригдлыг амьдаар нь шатаасан ба тэдний 5 сая нь ЗХУ-ын иргэд байсан юм. Германын холбоотон милитарист Японы эзлэн түрэмгийлсэн Хятад, Энэтхэгхятад, Солонгос, Бирм, Филиппин улсуудын сая сая иргэд энэ дайны аймшгийг биеэрээ амссан билээ.Энэ аймшигт дайны сүүдэр зөвхөн Европ ч биш Африк, Ойрхи Дорнод болон АНД бүсийн өргөн уудам нутгийг дайрсан билээ. Гитлерийн эсрэг эвслийн холбоотнуудын нийтийн хүчин чармайлтаар нацистуудын үхлийн машиныг эвдлэн сүйтгэж зогсоож чадсан билээ. Ийнхүү даяан дэлхийд хүний ёсноос гадуур өөрийн хуулиа тулган хүлээлгэхийг санаархаж байсан дэглэм устгагдсан юм. Амиан хорлож чадаагүй аймхай толгойлогчид нь нэгдсэн үндэстний өмнө шүүхээр шүүлгэж ялаа эдэлсэн билээ.Үүний төлөө олон үндэстний хүмүүс мөр зэрэгцэн тулалдсан юм. Энэ аймшигтай тулалдаанд өөрийнхөө 27 сая хөвгүүд охидоо алдсан Орос, Украин, Белорусс улсууд болон хуучин ЗХУ-ын бусад БН улсуудын ард түмнүүд нийтийн ялалтад үнэлэж баршгүй хувь нэмрээ оруулсан билээ. Амь өрссөн энэ тулалдаанд тэд өөрийн Эх орноо хамгаалаад зогсоогүй Европын олон орныг фашистын хүрэн тахлаас аварсан юм. Харин дараа нь холбоотнуудынхаа хамтаар Зүүн Азийн дарлагдсан ард түмнийг японы милитаристуудаас чөлөөлсөн билээ. Нийтийн ялалтын төлөө 50 улс орны ард түмэн үнэлэж баршгүй хувь нэмрээ оруулсан гэдгийг оросууд хэзээч мартахгүй. Тэдний дунд америкчууд, европчууд болон бусад тив дэлхийн төлөөлөгчид байсан билээ. Тулалдааны талбарт сөхрөн унасан цэргүүд болон амь насаа алдсан энгийн иргэдийг дурсан санж, Агуу Их ялалтыг авчирсан ар талынхан болон фронтын ахмадуудаа бид 66 дахь удаагаа ийнхүү алдаршуулж байна. Дайн болон фашизмаас болж амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн “Нэг минут номхон зогсоё” нэвтрүүлэг ОДХ радиогийн долгионоор цууриатах гэж байна. «Эрт дээр үеийн сайхан уламжлалын дагуу Ялалтын баярын өдөр Москвагийн Улаан талбай дээр “Их агуу тэр өдрүүдийн өмнө өвдөг сөгдөн мөргье!” гэдэг баярын хөтөлбөр болдог билээ. Кремлийн хананы дэргэдэх Нэр нь үл мэдэгдэх цэрэг эрийн булшин дахь агуу Ялалтын хүндэтгэлийн билиг тэмдэг болсон Мөнхийн галыг ОХУ-ын төв телевизүүдийн бүх сувгаар үзүүлж байна. Мөнхийн гал... түүнийг шүрүүн салхи ч , аадар бороо ч, агуу цаг хугацаа бөхөөж чадахгүй ээ. Мөнхийн галын амьд сүр хүчинд мөнхийн дурсамж, мөнхийн талархал, мөнхийн өр дүрэлзэн буй. Амьд үлдэгсэдээс Амь үрэгдэгсэдэд зориулж байна. Түүний гэрэл гэгээнд болон бидний уй гашуу, хайр хүндэтгэлийн гэгээнд амь үрэгдэгсдийн нэрс гэрэлтэж байна. Энэ дайны үед ах дүү амраг садан ойрын төрөл төрөгсөдөө алдаагүй нэг ч гэр бүл манай оронд байхгүй билээ. Энэ их уй гашуу дайрч өнгөрөөгүй нэг ч гэр орон байхгүй юм. Энэ агуу Ялалтын төлөө амь амьдрал, эрүүл мэнд, эрч хүчээ зориулж ар талд хөдөлмөрлөж, партизаны отрядад байлдаж, фронтын шугам дээр тулалдаж явсан бүхнийг энэ өдөр бид дурсан санадаг билээ. Бидний нийтийн Эх орон- Дэлхий гаригийн нэрийн өмнөөс ирээдүй хойч үеийнхээ эгэл жирийн хүн ёсны аз жаргалын төлөө амь насаа өгөгсөдийн мөрөөдлийг биелүүлэхийн төлөө, ёс суртахууны ижилсэл, ах дүүгийн барилдлагааг бэхжүүлэхийн төлөө амь насаа өгөгсөдийн дурсгалыг хүндэтгэе. Хүмүүсээ! Бид бүхний төлөө үүнийг хийсэн юм шүү! Дайнаас эргэж ирээгүй хэн бүхэнд бид өнөөдөр мөнхийн талархалаа илэрхийлэж, гэгээн дурсгалы нь хүндэтгэж байна. Дэлхийн олон улс орны сүм хийдүүдэд янз бүрийн хэл дээр буяны ном хурж байна. Ямарч шашны урсгалын мөргөл нь өөр өөр байх боловч утга санаа нь нэг билээ: “Дайны талбарт цусаа урсгаж, амь насаа өргөн нойрссон Таны боолуудад Бурхан минь амар жаргал, мөнхийн нойрсолтыг хайрлана уу? Тэдэнд минь мөнхийн дурсамжийг бүтээнэ үү? Тэдний дурсамжийн үеэс үед бүү мартаг! Тэднийгээ Мөнхд дурсаж байх болно!” Нэг минут номхон зогсох цаг боллоо. Агуу их ялалтын төлөө алтан амиан өргөсөн бүхний дурсгалыг хүндэтгэж сөгдөн мөргөм үү!».

Гэрэл зураг