Япон, АНУ хамтарч Монголд цөмийн хаягдлыг хадгалах газар байгуулна. Энэ  цөмийн хаягдлыг хадгалах газрыг өөрийнхөө нутаг дэвсгэр дээр япон, америкийн тусламжтайгаар АЦС барьсан улсууд ашиглах болно гэж японы “Майнити” сонин мэдээлсэн байна. Монгол улс өөрийн зүгээс цөмийн эрчим хүчний шинэхэн технологийг эзэмших эрхтэй болно. Монгол улсад цөмийн хаягдлыг хадгалах газар байгуулах нь японы компаниудад энхийн атомын технологийн хүрээнд Орос, Франц улсуудтай үр ашигтай өрсөлдөх боломжийг нээнэ гэж “Майнити” сонинд бичсэн байна. “Фукисима” АЦС-д осол гарсан учир энэ төслийн талаарх хэлэлцээрийг түр зогсоосон байна.