01941-1945 онуудын Агуу их Эх орны дайны Ялалтын өдрийг ОУ өнөөдөр тэмдэглэж байна. Хүн төрлөхтний түүхэн дэх хамгийн том зэвсэгт мөргөлдөөний үеэр зөвлөлтийн дайчид фашистын Герман болон тэдний холбоотнуудын 600 дивизийг бут ниргэсэн  юм. ЗХУ-ыг эзлэн авахаар төлөвлөж байсан гитлерийн командлалын цахилгаан дайны төлөвлөгөө 1941 он гэхэд л Москвагийн дэргэдэх тулалдааны үеэр нуран унасан юм. Зөвлөлтийн дайчид Сталинградаас Берлин хүртэл ялгуусан ялалт байгуулж явахдаа фашистуудад эзлэгдсэн Европ тивийн талыг чөлөөлсөн билээ. Фашистын Герман үг дуугүй бууж өгөх актад 5-р сарын 8-нд төв европын цагаар 22 цаг 43 минут буюу москвагийн цагаар 5-р сарын 9-ны 00 цаг 43 минутад гарын үсэг зурсан билээ. Ийм учраас дайн дууссан өдрийг Европт 5-р сарын 8-нд тэмдэглэдэг юм. ОУ-д Ялалтын баярын өдрийг цэргийн парад хийх, баатар хотуудад ёслолын салют буудах, ахмад дайчидтайгаа уулзах болон олон олон баяр ёслолын ажиллагаагаар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Дайчин алдрын хөшөө, дурсгалын цогцолбор болон ахан дүүгийн барилдлагаат булшинд хэлхээ цэцэг, цэцэг өргөдөг юм. Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведев Твиттерийн өөрийн блогдоо Ялалтын баярыг тохиолдуулан бүх хүмүүст баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Та бүхэндээ Агуу их Ялалтын баярын мэнд хүргэе! Энэ ялалт ямар их үнэ цэнээр олдсоныг бид санан дурсаж байх ёстой. Манай Эх орныг хамгаалан хадгалаж чадсан ахмадууддаа эрүүл энх, эрч хүчийг хүсэн ерөөе!” гэж төрийн тэргүүн бичжээ.