Тавдугаар сарын энэ сайхан өдрүүдэд Агуу их Эх орны дайны ялалтын 66 жилийн ойг ёслон тэмдэглэх ажиллагаа дэлхий даяараа эхэлээд байна. Ахмад дайчид, фашизмын эсрэг тулалдаж явсан бүхний үр удамууд амь насаа алдсан тэднийхээ дурсгалыг хүндэтгэхийн тулд дайчин эрсийн дурсгалын цогцолборт хүрэлцэн ирж байна. Дайны үеийн зөвлөлтийн дуунууд энд тэндгүй эгшиглэж байна. Дайны өдрүүдийн тэр аймшигт үйл явдалтай хувь заяаны эрхээр холбогдсон ахмадууд болон дараачийн үеийнхэнд зориулсан дуунууд билээ.