Бүх оросын ардын фронтын /БОАФ/ зохион байгуулах зөвлөл байгуулагдлаа. Энэ зөвлөл сард нэг удаа хуралдах бөгөөд түүнд оролцогчид улс орны ирээдүйд хамаатай шинэ соргог санал санаачлагад анхаарлаа хандуулах юм. “Нэгдсэн ОУ” намын тэргүүн Владимир Путин олон нийтийн байгууллагуудын удирдагчидтай 5-р сарын 7-нд уулзах үеэр энэ тухай мэдэгдлээ. ОУ-ын хувь заяанд сэтгэл нь зовниж байгаа болон намын харъяалалгүй хүмүүсийг нэгтгэх Бүх оросын ардын фронт байгуулах тухай В.Путины санал Волгоград хотод болсон. “Нэгдсэн ОУ” намын бага хурал дээр урьд нь сонсогдож байсан юм. Нэгдсэн орос намынхны парламентын нэрсийн жагсаалтад намд элсээгүй боловч иргэний нийгмийн идэвхитэй гишүүд болсон хүмүүс орж болно гэсэн санааг Путин хэллээ. Энэ талбар дээр ОУ-ын хувь заяанд сэтгэл нь зовниж байгаа улс төрийн үзэл бодлоос хамааралгүй, тэгш эрхтэй хүмүүс цугларч, парламентын сонгуульд бэлтгэж байгаа байдал, улс орны ирээдүйг хэлэлцэх хэрэгтэй байна. Энэ нь яагаад чухал байна вэ? Яагаад гэвэл сонгууль гэдэг манай орны амьдралын маш чухал үйл явдал юм гэж тэр хэллээ. Намаас гадуур жагсаалтаар улс орны хөгжилд нөлөөлөх боломж нь нийгмийн дунд шуугиан дэгдээлээ. Үүнээс хойш нэг хоног ч өнгөрөөгүй байхад төрийн бус байгууллагууд, үйлдвэрчний эвлэл, бизнес нөхөрлөл зэргээс энэ санал санаачлагыг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар саналууд ирсээр байна.  БОАФ-ын ажилд холбооны түвшингийн байгууллагаас гадна бүс нутгийн байгууллагууд оролцох ёстой гэж Худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн Сергей Катырин мэдэгдлээ. Түүний саналыг дэмжсэн байна. Путины заалтаар энэ фронтын салбаруудыг төвд болон орон нутагт байгуулах ажлыг яаралтай эхлүүлэх болно. Энэ санаачлагыг цаашид хөдөлгөх болон хуралдааны оролцогчдыг сонгох механизмийг тодорхойлох нь бас нэг зорилт юм. Төр засаг болон бизнесийн харилцан ойлголтыг бүрэн ойлгодог тийм санаачлагатай иргэдийг ТД-д оруулах талаар энэ фронт туслах ёстой гэж оросын аж үйлдвэрийнхэн болон хувиараа үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны тэргүүн Александр Шохин үзэж байна. Хөтөлбөрийг бүрдүүлэхэд ба “Нэгдсэн ОУ” намын сонгуулийн өмнөх талбар болон дараагийн ТД-ын депутатад нэр дэвшигчдийг томилоход бизнесийн нэгдлийг оролцуулах нь төр засаг болон бизнесийн яриа хэлэлцээг урьдчилан харж болохуйц, нээлттэй болгоно гэж тэр хэллээ. Олон шалтгаанаас болж “Нэгдсэн ОУ” намд элсээгүй байсан, элсэхээр бодож байсан хүмүүст БОАФ нь сайхан алхам болно гэж ТД-ийн депутат, “Залуу Орос орон” хөдөлгөөний тэргүүн Максим Мищенко ярьж байна. Би ТД-ын депутат болсноосоо хойш 3 жилийн дараа “Нэгдсэн ОУ” намын гишүүн болсон юм. Энэ намд ажиллах гэж үнэнээсээ бодож байгаа хүмүүст энэ нь маш хэцүү алхам гэдгийг би ойлгож байна. Ямар нэгэн хамтарсан төслийн хүрээнд эхлээд намтай ажиллахын тулд түүний талыг баримтлагчдаар дамжуулсан нь дээр байх гэж би бодож байна. Харин дараа нь намд шууд ирж түүнийг дотроос нь дахин зохион байгуулах ажилд гардан оролцох нь дээр байх гэж тэр ярилаа. Путины гаргасан энэ санаачлага “Нэгдсэн ОУ” намын рейтингд ашигтайгаар нөлөөлнө гэдэг дээр шинжээчдийн санал нэг байна. Харин төрийн эрх барьж байгаа намыг шүүмжлэгчдийн дундаас өөрийн талыхныгаа олох нь юу л бол гэж “Ардчилсан сонгууль” оросын олон нийтийн байгууллагын орлогч дарга Сергей Жаворонков үзэж байна; «Манай орон, ер нь аль ч орон  зүүний социалист, барууны либерал, үндсэрхэг гурван үзэлд хуваагдсан байдаг. Харин энэ гурван үзлийн төлөөлөгчид бүгдээрээ “Нэгдсэн ОУ” намын төлөө санал өгдөг болгоно гэж бидэнд ярьж байна.Өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүс  “Нэгдсэн ОУ” намын төлөө саналаа өгөхгүй» гэж тэр хэллээ. БОАФ нь иргэний нийгмийг дайчилж байна гэдэгтэй хэн ч маргаж чадахгүй байхаа гэж Хавсрага улс төрийн хүрээлэнгийн ерөнхий захирал Ольга Крыштановская үзэж байна: «Иргэний нийгэм тэр чигээрээ үүнийг өлгөж авна гэж бодохгүй байна. Харин хүчтэй төрийн бус байгууллагууд энэ төслийг сонирхох байх. Тогтвортой байдлын хүчийг дэмжихийн тулд ихэнх нь түүнд дуртайяа нэгдэх байх» гэж тэр хэллээ. Хамгийн гол нь БОАФ сонгуулийн өмнөх кампант ажил л битгий болоосой гэж В.Путин тэмдэглэлээ. Сонгуулиар амьдрал дуусахгүй шүү дээ. БОАФ-ын орлцогчдын дэвшүүлэж байгаа тодорхой зорилгууд ОУ-ын цаашдын хөгжилд шингэх ёстой.