АНУ бахдан баярлаж байна. Алан хядагчдын билиг тэмдэг туг нь болсон Усама бен Ладенг устгалаа. Америкчуудын баяр хөөрийг дэлхий дахин дэмжиж байна гэхдээ зарим нэг улсууд болгоомжтой, зарим нь ч бүрэн хэмжээгээр дэмжиж байна. “Аль Каида”-гийн толгойлогчийг устгасан тухай мэдээлэлийн эх сурвалж нь Цагаан ордон боллоо. Тэгэхдээ өөрийнхөө толгойлогчийг устгагдсан гэдгийг “Аль Каида”-гийн төлөөлөгч дөнгөж саяхан хүлээн зөвшөөрлөө. Вашингтоноос ирж байгаа энэ ажиллагааны тухай олон янзын мэдээллүүд баяр хөөрийг зарим нэг байдлаар хөг алдуулж байна. “Аль Каида”-гийн толгойлогч Усама бен Ладенг устгасан явдал АНУ-ын одоогийн ерөнхийлөгчийн рейтингийг шууд л 9 хувиар дээшлүүллээ. Тус улсын тэргүүн алан хядах ажиллагаатай маш сайн тэмцэж байгаа гэдэгт америкчууд одоо бүрэн итгэлтэй боллоо. Пакистанд байдаг байшинд нь “Аль Каида”-гийн толгойлогчийг америкийн тусгайгийнхан алсан гэдгийг сануулья. Тусгай ажиллагаа явуулах зөвшөөрлийг Барак Обама өөрөө өгсөн байна. “Нэг номерийн алан хядагчийг” устгасан тухай мэдээг америкчууд баяр хөөрөөр угтсан юм. Конгресс дахь 2 намын тэргүүнүүд даваа гаригт зөвлөлгөө хийснийхээ дараа тусгай ажиллагаа явуулах Обамагийн шийдвэрийг үг дуугүй дэмжиж байгаа бөгөөд бен Ладенийг устгасан явдлыг “АНУ-ын хувьд маш сайхан мэдээ” гэж үзсэн байна. Ерөнхийлөгч өөрөө орыг нь авсан болон урьдын улс төрийн өрсөлдөгчид болох Жон Маккейн, бага Жорж Буш, дэд ерөнхийлөгч асан Ричард Чейни нараас ч талархал хүлээж авлаа. Энэ их баяр хөөрийн эхнээс эхлэн асуудлууд урган гарч ирлээ. Энэ бүхний буруутнууд нь “энэ ертөнцийн адгийн муу хүнийг” устгасан тухай мэдээлэлийг танилцуулсан албаны хүмүүс байлаа. Бен Ладен алагдсан гэдгийг эхлээд  АНУ-ын ерөнхийлөгч баталлаа. Баривчлах үед алан хядагч эсэргүүцэл үзүүлсэн болон эхнэрийнхээ араар нуугдаж байсан. Харамсалтай нь тусгайгийнхан “энэ саадыг” устгахаас өөр аргагүй болсон байна гэж мэдээлжээ. Дараа нь Цагаан ордон авгай нь хөлөндөө шарх авсан ба амьд байгаа гэж мэдэгдлээ. Харин бен Ладен хэний ч араар нуугдаагүй ба зэвсэг ч үгүй байсан болж хувирлаа. Харин түүнийг баривчилсныхаа дараа алсан ба ерөөсөө ямарч зэвсэггүй алан хядагчийг зүгээр буудаж хороосон боллоо. Бас тэгээд энэ болсон явдлын гэрч нь түүний 12 настай охин нь болж таарлаа. Америкийн цэргийнхэн “нэг номерийн алан хядагчийн” цогцсыг маш яаруу үгүй хийсэн нь их олон асуудал үүсгэж байгаа юм. “Лалын хуулийн дагуу зан үйлийг үйлдсний дараа” түүний цогцсыг тэнгист хаясан байна. Лалын ёс жаягийг бага мэддэг бололтой Вашингтоны эх сурвалж ингэж мэдээлсэн юм. Лалууд “тэнгист” оршуулахыг шүтээн бузарлалт гэж үздэг байна. Хэрвээ далайчин эргээс хол амь үрэгдвэл ойролцоох арал дээр оршуулах ёстой гэсэн лалын хуультай юм байна. Нэг үгээр хэлвэл асуултууд цасан нуранги мэт л дарж гарчээ. Хэрвээ бен Ладен шүүхийн ширээнд суусан бол Вашингтоны улс төрийн хуримтлуулагчид нилээн их юм нэмэх байсан гэж британын хүний эрхийг хамгаалагч өмгөөлөгч Жофри Робертсон үзэж байна: «Бүх баталгааг үндэслэн ял тулгаж хүнийг шүүхийг хуулийн дагуу шийтгэх гэж хэлдэг. Цагаан ордоны найруулсан томоохон  хорны дагуу устгах ажиллагаа зүгээр л нэг хэнэггүй аллага болж хувирч энэ нэг эр хүнийг цаазаллаа. Түүний цогцсын зургийг гуутай бурхан шиг хадгалалгүйгээр, алалгүйгээр шүүхэд шилжүүлж байж л энэ хүний тухай домог болсон зүйлийг нэр хүндгүй болгох байсан юм» гэж тэр ярилаа. 21-р зууны гол алуурчныг устгасан явдлын эргэн тойронд гарч байгаа хов живнээс болж, бен Ладен амьд байгаа гэдгийг батласан үгсэн хуйвалдах онолыг баримтлагчдын буруу гэж үү, дэлхийн ард иргэдийг дахиад л “хуурахаар” оролдож байгаа ээлжит явууллага биш үү гэсэн асуултууд төрөөд байна. Хэрвээ энэ нь тийм байсан бол энэ амжилттай ажиллагааны тухай АНУ-ын ерөнхийлөгч дэлхий даяар зарлахгүй байсан биз ээ гэж Алан хядах ажиллагааны эсрэг “Альфа” нэгтгэлийн ахмадуудын холбооны ерөнхийлөгч Сергей Гончаров үзэж байна: «Миний бодлоор тусгайгийнхан энэ ажиллагааны тухай ямар нэгэн жинхэнэ мэдээлэлийг нууж байх шиг байна, гэхдээ бид ч гэсэн тэгэх л байсан. Яагаад мэдээлэлүүд нь ингэж хоорондоо зөрөөд байна вэ? Энэ л их ээдрээтэй байна. Шууд эфирээр үг хэлэхдээ Обама устгах ажиллагааны нарийн ширийн зүйлийг мэдэхгүй байсан юм шиг байна. Тусгай ажиллагааа үнэн хэрэг дээрээ яаж явагдсныг бид хэсэг хугацааны дараа бид мэдэх болно» гэж тэр хэллээ. Харин үхсэн алан хядагчийн зургийн хувьд гэвэл. Алуулсан бен Ладенын зураг юм уу, видео зургийг үзүүлэх нь ёс зүйгүй гэж Цагаан ордонд шийдсэн бололтой. Харин Вашингтонд зөвлөлдөж байх хооронд түүний цогсын зургийг бүр хэд хэдэн хувилбараар Интернетээр аль хэдийнээ гаргасан билээ. Тэднээс аль нь жинхэнэ, аль нь хуурамч гэдэг нь одоо тодорхой биш байна. Гэхдээ АНУ-д хүний цогцсын зургийг хэвлэхийг үнэхээр хориглодог юм. Бен Ладеныг устгасан тухай бодит баримт материал гарахгүй, таамаглалын төрлүүдийг арилгаагүй байсан цагт үгсэн хуйвалдах онол улам л олшрох болно гэж “Даяарчлалын улс төр дэх Орос орон” сэтгүүлийн ерөнхий редактор Федор Лукьянов үзэж байна: «Харин америкчуудын хувьд бол энэ онол юу ч биш учир нь тэд дэлхийн бусад хэсэгт ярьж байгаа зүйлийг огт тоож үздэггүй юм. 2001 оны 9-р сарын 11-нээс хойш болсон шиг конгрессийн гишүүдийн хэн нэгэн нь комисс байгуулж, бен Ладеныг баривчилж авалгүйгээр яагаад буудан алсан бэ? гэдэг асуудлыг тавьж магадгүй юм. Хэрвээ ийм комисс байгуулагдах юм бол энэ комиссийн ажлын дүнгээр бид одооных шиг зөрчилдсөн биш үйл явдлын арай бүрэн ойлголтыг авч болох юм» гэж тэр хэллээ. Харин одоо ихэнх улсуудын засгийн газарт, алан хядах аюулын эсрэг ажиллагааныхаа түвшинг дээшлүүлэх л үлдээд байна. Өөрийн тэргүүний үхлийн төлөө хангалттай хариу өгнө гэж “Аль-Каидагийн” талынхан амлаад байна. Бен Ладены үхэл нь энэ байгууллагын хувьд тийм ч том биш хохирол юм гэж шинжээчдын ихэнх хэсэг нь үзэж байна. Үнэхээр туг нь, онгод нь устгагдлаа. Харин “Аль-Каида” нь төвөөс ямар нэгэн заавар хүлээдэггүй өөрсдөө үйл ажиллагаагаа явуулдаг үүрүүдээс бүрдсэн “сүлжээний” байгууллага аль хэдийнээ болсон юм. Хамгийн гол нь дэлхийн гүрэн улсууд алан хядагчдыг “сайн”, “муу”, “өөрийнх”, “хүнийх” гэж хувааж байсан цагт алан хядах ажиллагааны хөрс байсаар байх болно. Усама бен Ладенг устгасан явдал энэ хоёрдмол стандартыг үгүй болгосонгүй гэж оросын шинжээчид тэмдэглэж байна.