Энэ өдрүүдэд Дэлхийн 2-р дайны Ялалтын 66 жилийн ойг зарим газар нь тэмдэглэж, заримд нь бэлтгэл ажил ид явагдаж байна. Ёслолын ажиллагааны төв нь европын орнуудын нийслэлүүд, мэдээж хэрэг Москва болно. Гэхдээ Ойрхи Дорнод, АНУ, Канад, Австрали зэрэг улсуудад ахмад дайчдад талархалын үгээ хэлсээр байна. Олон орнуудад фашизмын эсрэг тэмцэгчдийн үр сад амь үрэгдэгсдийн хөшөө дурсгалын газар ирж цэцэг өргөж байна. Европчууд уламжлал ёсоор Дэлхийн 2-р дайны төгсгөлийг ОУ-аас нэг хоногийн өмнө тэмдэглэдэг юм. Энд цагийн зөрүү гол шалтгаан нь болсон юм. 1945 оны 5-р сарын 8-ны 22 цаг 43-н минутад  Фашистын Герман үг дуугүй бууж өгсөн бөгөөд энэ үед Москвад 5-р сарын 9 болсон байсан юм. Ер нь барууныхны энэ баярт хандаж байгаа хандлага нь ч нэр нь ч өөр юм. “Эвлэрэл ба дурсан санах өдөр” гэж нэрлэдэг юм. Барууны орнуудад цэргийн парад явуулах ёсгүй бөгөөд гитлерийн эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж амиан алдсан баатруудын дурсгалыг хүндэтгэх даруухан ёслолоор тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Франц улсад тогтсон уламжлал ёсоор ерөнхийлөгч Николя Саркози генерал де Голлийн хөшөөнд цэцгийн баглаа өргөж, тулалдаан болсон нэг газар очиж ахмад дайчидтай уулздаг байна. Тэдний нэг францын ахмад дайчдын үндэсний зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргийн орлогч Жак Веллер дурсан санахдаа: «Дайн эхлэхэд би залуухан байсан юм. Би 16 настайдаа францийн эсэргүүцлийн хөдөлгөөний гишүүн болсон юм. Би тулалдаанд оролцож фашистуудыг устгаж байсан. Энэ дурсамж л их хүнд байдаг юм. Энэ дайны гэрчүүд бид жил ирэх тусам цөөрсөөр л байна даа» гэлээ. Парисаас 100 километрийн зайтай жижигхэн хот Нуайе Сен-Мартен хот болон 1944 онд холбоотнуудын десант буусан Ла-Маншийн эрэг хавь ёслолын ажиллагааны нэг төв нь болно. Тус улсыг фашистуудаас чөлөөлөхийн төлөө алтан амиа өргөсөн зөвлөлтийн дайчдын томоохон булш энд байдаг юм. Тус хотын дарга Жан-Поль Матро ярихдаа: «Франц улс эдгээр хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж байна. Бид жил бүр тэдэнд зориулан ёслол үйлддэг юм» гэж хэллээ. Хотын төвд болох гашуудлын ажиллагааны сүүлчийн бэлтгэл Лондонд өндөрлөж байна. Хатан хааны гэр бүлийнхний болон засгийн газрын гишүүд, британын армийн ахмад дайчид 5-р сарын 8-нд Нэр нь үл мэдэгдэх дайчны дурсгалын цогцолборт цэцэг өргөх болно. Дэлхийн 2-р дайны олон олон ахмад дайчид Израиль улсад амьдардаг юм. Энэ өдрүүдэд израилийн хотуудын гудамжинд жүүд хэл дээр өвөрмөц байдлаар дуулсан зөвлөлтийн дайны үеийн дуунуудыг сонсож болно. Яагаад ахмад дайчид энэ дуунуудыг дуулдаг, дуулхаараа яагаад уйлдаг болохыг залуу израилчуудад ойлгуулахын тулд  Орос улсаас гаралтай хүмүүс сүүлийн жилүүдэд дайны үеийн олон дууг жүүд хэл дээр орчуулсан билээ. Фронтийн байдагч Геннадий Коренецкийг бүжгийн чуулгатай нь хамт Ленинградаас нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тэд фронтын тэргүүн шугаман дээр дайчдын өмнө олон удаа дараа тоглож байсан байна. Бид бүжиглэдэг байсан юм. Харин танхим тэр чигээрээ мэгшдэг байсан. Алга ташихын оронд эмэгтэйчүүд уйлдаг байлаа. Ленинградын бүслэлтэд амьдарч, өлсөж, үхэж байгаа Ленинградын хүүхдүүдийг тэд манай хамтлагаас харж байсан юм гэж тэр ярилаа. ЗХУ-ын хуучин БН улсууд болон ОУ-д Агуу их Эх орны дайны ялалтын 66 жилийн ойг бусдаас илүү өргөн дэлгэр тэмдэглэх болно. Украин улс цэргийн техникийн үзүүлбэр болон цэргийн парад хийхээс энэ жил татгалзсан байна. Агуу ялалтын билиг тэмдэг болсон галУлаан тугийг төрийн далбаатай энэ зэрэгцүүлэн улс орон даяар өргөх болно. Харин орой нь баярын салют заавал буудах болно. Баярт хэрхэн бэлдэж байгаа тухайгаа Украины ахмад дайчдын байгууллагын дарга Петр Цибенко ОДХ радиод ингэж ярилаа: «Харамсалтай нь энэ аймшигт дайнд оролцож ялалт байгуулсан Украины хамгийн залуу дайчин нь ОУ-ын дайчинтай нэгэн адил 84 нас хүрээд байна. Эх орны их дайны үед хүнлэг болон цэргийн гавьяа байгуулсан эдгээр хүмүүсийг хүндэтгэлтэйгээр үнэлэн цэгнэхийн тулд цаг мөч бүрийг бид заавал ашиглах ёстой» гэлээ. Молдав улсад ч маш өргөн хүрээтэй ёслолын ажиллагаа болно гэж тус улсын ахмадуудын зөвлөлийн орлогч дарга Ефим Донос ярьж байна: «Ялалтын баярт зориулсан эх оронч дууны уралдааны наадмыг 14 дэх удаагаа зохион явуулж байна. Энэ наадам “Итгэл. Найдвар. Хайр сэтгэл” гэсэн нэртэй юм. Олон улсын статустай болоод 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Кишинев дэх Дайчин алдарын дурсгалын төв цогцолборт 2008 онд Найрамдлын цэцэрлэгт гудамж байгуулсан юм. Белорусс улсаас авчирсан 40 ширхэг залуу хус модыг тэнд суулгасан. Харин 2010 онд Украинаас авчирсан морин улаалзгана болон туулайн бөөрний модуудыг бас суулгасан билээ. Энэ жил Орос улсаас ирэх ахмадуудтайгаа хамт Найрамдлын цэцэрлэгт гудамжинд хус мод суулгах болно» гэж тэр ярилаа. Ялалтын баярын өдрийг ямарч оронд, ямарч нэртэй тэмдэглэлээ гэсэн энэ ёслолын ажиллагаанд, дэлхийн түүхийн хамгийн их цус урсгасан дайнд амь насаа алдсан, манай гариг дэлхийг фашизмаас аварсан хэн бүхнийг гашуудан дурсан санах нийтлэг нэгэн эрхэм ёс оршиж байгаа билээ.