Москвагийн Александровын цэцэрлэгт хүрээлэн дэх Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшны дэргэдэх Мөнхийн галд ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Агуу их Эх орны дайны ялалтад зориулж өнөөдөр цэцэг өргөлөө. Агуу их Эх орны дайны ялалтын 66 жилийн ойд зориулсан баярын ёслолын ажиллагаанд засгийн газрын ерөнхий сайд Владимир Путин, Холбооны зөвлөл, Төрийн Думын дарга нар Сергей Миронов, Борис Грызлов, албаны бусад хүмүүс болон ахмад дайчид оролцлоо. Мөнхийн галд цэцэг өргөх ажиллагаа 5-р сарын 9-ны цэргийн парадад оролцох Москвагийн гарнизоны цэргүүдийн жагсаалаар өндөрлөлөө