Хар далайн эргийн Сочи хотын тэнгисийн вокзалын цэцэрлэгт гудамжинд Шинэ Зеландаас гаралтай киви шувуухай гэнэт үзэгдлээ. Тус хотын оршин суугч амьтан судлаач Елена Владимирова 5-р сарын 7-нд тэнэ тухай мэдээллээ. Аялал жуулчлалын том хөлөг онгоц дээр энэ шувуухай ирсэн байх гэж тэрээр таамгалаж байна. Сочи хотод байнга ирж байдаг аялал жуулчлалын том хөлөг онгоц дээр энэ шувуухай ирэх боломж байхгүй гэж тэнгисийн боомтынхон ярьж байна. Учир нь энд ОУ-ын байгалын хяналтын газар хатуу шалгалт явуулдаг юм. Мөн гаалийн газар бас ийнхүү мэдэгдлээ. Киви нэртэй нисдэггүй, энэ шувуухайг зөвхөн Шинэ Зеландад л үржүүлдэг юм. Энэ “зочноо” яаж аврах тухай асуудлыг Сочи хотын амьтан судлаачид болон экологчид шийдэж байна.