ОУ-ын өмнөд бүс нутгуудад асар хүчтэй аадар бороо орж байна. Дагестанын Атланаул тосгоны хэдэн арван байшин усанд живжээ. Тосгодын иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна. Краснодарын хязгаарт онцгой байдал бий болж магадгүй гэж цаг уурчид таамаглаж байна. Суурин газрууд урсаж, горын эрэг нурж, эргийн ойролцоох нутаг болон хотгор газрууд усанд автаж магадгүй гэж үзэж байна. Авто болон төмөр замууд, цахилгаан дамжуулах шугамуудын тулгуурууд болон гүүр эвдэрч болзошгүй тул онцгой байдал зарлаж магадгүй байна.