“Аль-Каида”-гийн үйл ажиллагааг Усама бен Ладен үхэн үхэтлээ хянаж байсан байна. Америкийн тусгай албаны төлөөлөгч ингэж мэдэдгдлээ. Бен Ладены байшингаас олдсон материалууд мэдээлэлийн асар үнэтэй эх сурвалж болж байна гэж тэд ярьсан байна. Ямар нэгэн тодорхой хувь хүний эсрэг явуулсан ажиллагааны үр дүнд америкийн тагнуулын гарт урьд өмнө нь орж байсан архивуудаас хамгийн том хэмжээтэй энэ болсон байна. Усама бен Ладены нуугдаж байсан энэ байшин нь “Аль-Каида”-гийн стратег, шуурхай удирдлага явуулж байсан командын төв штаб байжээ. Бен Ладеныг устгах тусгай ажиллагаа 5-р сарын 2-нд пакистаны Абботтабад хотын нэгэн хувийн байшинд болсон юм.