Орос улсад 5-р сарын 9-нд тэмдэглэдэг ялалтын баярын өмнө “Тэд эх орноо хамгаалсан юм” ажиллагаа Москвад болно. Эх орны их дайны баатрууд болсон олон үндэстэн ястны төлөөлөгчдийн нэртэй машины шилэн дээр наадаг хэдэн мянган наалтуудыг залуучуудын байгууллагуудын төлөөлөгчид нийслэлийн гудамжуудаар тараах юм байна. Одоогоос 66 жилийн тэртээ орос, якут, халимаг, чечень, татар болон олон олон үндэстэн ястангууд ялалт байгуулсан гэдгийг энэ машины шилний наалт дээр бичсэн нэрс сануулж байх болно. Хэдэн зуун залуучууд энэ ажиллагаанд дуртайяа оролцохоо илэрхийлсэн байна.