Агуу их Эх орны дайны ялалтын 66 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведев оролцоно. 5-р сарын 9-ны даваа гаригийн өглөө Улаан талбайд болох парадад төрийн тэргүүн оролцох болно. Энэ жилийн парадад ОУ-ын ЗХ-ний анги нэгтгэл болон цэргийн сургуулиудын 20 мянга орчим цэргийн албан хаагчид оролцох юм байна. Орос улсын Сансарын цэргийн анги нэгтгэлийн 200 шилдэг офицерууд анх удаагаа парадад оролцох гэж байна. Яг одоо оросын армийн зэвсэглэлд байгаа орчин үеийн цэргийн техникийн 100 нэгж багтсан механикжсан анги нэгтгэл парадад оролцох юм байна. Цэргийн болон иргэний объектуудыг хамгаалахад зориулсан зенитийн пуужинт их бууны “Панцырь” цогцолбор анх удаа Улаан талбай дээгүүр явах юм байна. Мянга таван зуун хөгжимчинтэй цэргийн нэгдсэн оркестр парадын хөгжмийн хэсгийг даах юм. БХЯ-ны сайд Анатолий Сердюковыг парадын өмнүүр явахад угтлагын долоон маршийг ээлж дараалан тоглох юм байна.