Хятад улс “Улаан аялал жуучлал”-аар ашиг олох бодолтой байна. Энэ нь хувьсгалын өлгий нутгуудаар аялах аялал юм. Хятадын коммунист намын 90 жилийн ойн өмнө намын өнгөрсөн түүхийг сурталчлах том ажил өрнөлөө. ХКН нь 1921 оны 6-р сарын 1-нд байгуулагдсан аж.  Аялал жуулчлалын фирмүүд Хятадын хувьсгал, Коммунист намын түүхтэй холбоотой 20  хот , 100 гаад  газруудаар аялахыг урих аж. Аялал жуулалын хамгийн гол төв-Бээжин дэхь Хятадын коммунист намын үндсэлэгч Мао Зедуний бунхан. Түүнд хувь хүнийх нь хувьд Хятадад болон дэлхийд янз бүрээр ханддаг. Гэхдээ тус цогцолборыг үзэх гэсэн олны эцэс төгсгөлгүй дараалал  дэлхийд нилээд томд тооцогддог Тяньаньмэний  - Дээд тэнгэрийн амар амгалан нэртэй талбайд үргэлжилсээр байдаг аж . Харин түүний эргэн тойронд маш олон эрт одоо үеийн хөшөө дурсгалууд байдаг. Тэдний нэгтэй маш сонирхолтой  зүйл болсон  тохиолдсон гэж “улаан аялал жуулчлалтай”  холбоотой яриаг Оросын ШУА ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Юрий Галинович дурслаа. «Нэгдүгээр сард тэнд Конфуциогийн хөшөөг тавьжээ. Харин 4-р сард түүнийг түүхийн музейн гадаа аваачаад буулгажээ. Магадгүй ХКН-ын хэн нэгэн нь Хятад улс хоёр нэртэй байхыг хүсээгүй байх л даа.  Мао Зедуний нэр болон Конфуция. Намар хийхээр төлөвлөсөн Намын их хурлын  өмнө хэн  нэгэн нь ХКН-ын үзэл суртал нь нэгдмэл нэг, Мао Зедуний үзэл суртал байхын төлөө тэмцэх болно» гэж Юрий Галинович хэллээ. Эртний хятадын мэргэн ухаантан Конфуция нь өнөөдрийн хятадад  чөлөөт сэтгэлгээ, тэвчээртэй үзэл суртлын  бэлэг тэмдэг болдог аж. Энэ нь хятадын хувьд нилээд хурц хөндүүр сэдэв  гэж  Юрий Галинович ярьж байна. Хятад улсад улс-төрийн бүтцийн шинэчлэл хийх шаардлага урган гарч байна. Үүнтэй холбогдуулан  өнгөрсөн оны наймдугаар сараас  эхлэн энэ оны дөрөвдүгээр сар хүртэл БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао нь  энэ асуудлаар 10 гаруй удаа мэдэгдсэн. Тус улсын дээд удирдлага дотор улс төрийн  шинэчлэл хийх хүчин зүйл бий. Тэдэнд их хурлын өмнө өөрсдийн байр суурийг нотлох шаардлага гарч ирж байна.Харин “улаан аялал жуулчлал”энэ нөхцөлд хуучин цэргийн зэвсгийн нэг төрөл байх болно гэж Юрий Галинович үзэж байна.  «Хэрвээ  энэ хоёр явдлыг анхааралтай авч үзэх юм бол  ХКНын  хувьсгалын өлгий газруудаар аялах уриалга нь “улаан аялал жуулчллыг” хөгжүүлэх – ХКН-ын хуучин үзэл суртлыг эргэн санагдуулж байна. ХКН- ын дотор үзэл суртлын тэмцэл улам шүрүүсч байна» гэж Юрий Галинович хэллээ.Орд харш, үнэтэй автомашин, гадаад орнууд руу аялах, улсын хөрөнгөөр үр хүүхдээ сургах эд бүгд нь Хятадын коммунист намын дээд бүлгэмийн хүмүүсийн амьдралын хэв маяг аль хэдийнэ болжээ. ХКН ыг үүсгэн байгуулагчийн гэр-музейг үзэх  “Улаан аялал жуулчлалын” шинэ тун нь бэртэгчин , даяанч намын гишүүдэд хүүчин КН-ыг нь сануулах ёстой аж.  Харин өнөөдөр юу болж байна вэ гэвэл Барууны хөрөнгөтөнтэй нийлж буй явдал юм. Өнгөрсөн болон одоогийн хүмүүсийн сэтгэлгээ нь юуны түрүүнд залуучуудад нөлөөлөх ёстой юм. Тэд аялал жуулчлалд дуртай, олон газраар аяладаг. Тэр тусмаа эдгээр аялалуудыг завод, тариачны аж ахуй, дээд сургуулийн захиргаа, намын анхан шатны үүр болон үйлдвэрчний эвлэл санхүүжүүлдэг. Гэсэн хэдий ч “улаан аялал жуулчлал” нь арилжааны хувьд ашиггүй юм. Ихэнх тооомоохон түүхэн үйл явдлуудтай холбоотой газрууд болон КН-тай холбоотой газрууд Хятадын хоцрогдсон бүс нутгуудад оршдог байна. Гэтэл энэ нь гадаадынхны хувьд асар их сонирхолтой аж. Тэр тусмаа тийшээ очиход маш  их хүндрэлтэй. “Улаан аялал жуулчлалын” чухал газруудыг өнөөдөр хачин засаж өнгө оруулж байна, хувийн байгууллагууд Хятадын түүхийн  “улаан үеийн” тэрхүү тэмдэг, дурсгалын зүйл болох Мао Зедуний зохиол эмхэтгэл, цээж баримал, энгэрийн зэргүүдийг их хэмжээгээр  үйлдвэрлэн худалдаалж байна. Жишээ нь хувьсгалчдын хувцас, “ тэр үед үйлдвэрлэж байсан” гахайн махан даршилсан мах, Улаан туг. “Улаан” – энэ бол хувьсгал, коммунизм биш. Хятадад эн өнгө бол аз жаргалын тухай төсөөлөл, амар амгалан, энх тунх амьдралын бэлэг тэмдэг. Тийм учраас “Улаан аялал жуулчлал” бол үзэл суртлын, арилжааны төсөл юм. Хэнд юу нь  илүү ойр байх бол.