Орос улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой утсаар ярихдаа монголын удирдагчийн  Орос улсад хийх  айлчлалын тухай хэлэлцэн тохирлоо гэж Кремлийн хэвлэлийн албанаас бямба гаригт мэдээллээ.  Айлчлал нь  5-р сарын сүүлд болох юм. “Хоёр улсын тэргүүн хоёр талын хамтын  ажиллагааны  чухлаар тавигдаж буй асуудлуудыг  хэлэлцэн, хоёр орны ард түмэнд Аугаа их Ялалтын баярын мэнд хүргэлээ“ гэж мэдэгдэлд дурьджээ.