Эрхүү муж Монгол улсад орос хэлний багш нарыг бэлтгэхэд туслалцаа үзүүлэх болно. Энэ тухай Эрхүү мужийн парламентын гишүүдийн саяхан Монгол улсад хийсэн айлчлалын үеэр яригджээ.Монгол улсад өндөр мэргэжилтэй орос хэлний багш хүрэлцэхгүй байна гэж УИХ-ын гишүүд болон олон нийтийн төлөөлөгчид мэдэгдэж байлаа.Өнгөрсөн зууны 90-ээд онд тус улсад  орос хэлний нэр хүнд буурч, англи хэлэнд байр сууриа тавих болсон юм. Харин шинэ зуун гарсны дараа орос хэл аажмаар сэргэж, хуучин байр сууриндаа эргэж ирлээ. Эдийн засгийн сонирхол, түүхэн хэлхээ холбоо,  шинжлэх ухааны ертөнцтэй холбогдох эрмэлзэл,  орос болон европын соёлтой холбогдсон нь чухамдаа орос хэлний ач тус юм гэж Эрхүүгийн парламентын тэргүүн Людмила Берлина ярьж байна. «Одоо монголчууд хамтарсан ямарч төсөлд оролцоход бэлэн байгаа.  Энэ нь зөвхөн тэдний  сонирхлыг татаж буйд байгаа юм биш, харин  бидний олон жилээр шалгагдсан хэлхээ холбоонд л байгаа юм. Хамгийн цаг үеэ олсон хамтын ажиллагаанд  байгалийн нөөцийг олборлох, мод боловсруулах, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа орж байна. Хоёр тал аялал жуулчлал хөгжүүлэхийг маш их сонирхож байгаа. Одоо бид Байгаль-Хөвсгөлийн аялал жуулчлалын чиглэлийг хамтран хөгжүүлж байна» гэж Людмила Берлина хэллээ.Орос хэл Монголд эргэн ирэхдээ нилээд хүндрэлтэй тулгарч байна. Мэдээж хэрэг аливаа юмыг нураах нь эвлүүлэхээс илүү хялбар байдаг. Өнгөрсөн 10-15 жилийн хугацаанд олон зүйл өөрчлөгдсөн, орос хэлэнд ч, түүнийг заах арганд ч тэр. Одоо Монголд орчин үеийн орос хэлний сурах бичиг хомсдолтой, нэгдүгээр ангиас орос хэлээр сургалт явуулдаг ерөнхий боловсролын тусгай   сургуулиуд маш их эрэлт хэрэгцээтэй болоод байна. Харин Эрхүү мужид Монгол улсад энэ салбарт тавих санал бий. «Орос хэлийг гадаадын иргэдэд зааж сургах асар их арга  туршлага манай багш нарт бий. Юуны өмнө манай хөрш, монголчуудад. Одоо болтол Эрхүү мужийн Багш нарын мэргэжил дээшлүүлэх интститутэд зөвлөлтийн үед зааж байсан асар  их туршлагатай багш нар ажиллаж байна. Үүнд орчин үеийн заах арга зүйг, хуучин зөвлөлтийн туршлагатай нэгтгэх нь ач тустай зүйл болно. Энэхүү туршлагыг авч хаяж хэрхэвч болохгүй. Үүнийг бид албан ёсны айлчлалаас гадуур,  бидний мэргэжил нэгт орос хэлний багш нартай уулзах үеэр мэдэрсэн юм. Тэдний ихэнхи нь бидний нэгэн цагийн нэг курсийн оюутнууд байлаа» гэж Людмила Берлина хэллээ. Энэ жил манай хоёр улсын хооронд  Дипломат харилцаа  тогтоосны 90 жилийн ойг тэмдэглэх болно. Эрхүү хотод монголын боловсон хүчин бэлтгэж эхэлсний 80 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ хугацаанд эрхүүгийн их, дээд сургуулийг монголын 50 мянган охид хөвгүүд 30 гаруй мэргэжлийн диплом өвөртлөн эх орондоо очсон юм. Үүнтэй холбогдуулан Эрхүү хотод 5-р сарын дундуур Эрхүүд эрдэм-шинжилгээний бага хурлыг зохион явуулах гэж байна.Энэ арга хэмжээнд монгол, оросын орос хэлний багш нар, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, болон Эрхүүгийн их, дээд сургуулийг төгссөн монголын төгсөгчдийн төлөөлөгчид  оролцох болно. Хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох хүмүүсийн хэлэх үгэнд орос хэлийг монголчуудад ойр дөт  болгох тухай санал, санаачлага заавал  яригдаж таарна.