Их Британи, Францын удирдагчид Муаммар Каддафийн дэглэмийг унагахад чиглэгдсэн олон улсын эвслийн даралтыг улам чангатгах бодолтой байгаа тухайгаа  Дэвид Камероны кабинетаас  тараасан мэдэгдэлд тэмдэглэжээ.  Тэрээр баасан гаригт Францын ерөнхийлөгч Николя Саркозитэй утсаар холбогдон Ливийн байдлаар ярилцжээ. “Ливид энх тайван, аюулгүй байдлыг хангахын тулд Каддафи нь явах шаардлагатай юм “ гэж хоёр улсын удирдагчийн мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.