Forbes сэтгүүлийн хувилбараар Оросын иргэн Наталья Водянова дэлхийн хамгийн өндөр хөлстэй топ-10 загвар өмсөгчдийн жагсаалтанд оржээ. 2010 онд  тэр 4 сая доллар олжээ. Түүний орлогын ихэнх хэсэг нь Etam , Guerain  компаниудын сурталчилгаанаас оржээ.  Гурван хүүхдийн эх тэрээр Орос улсад хүүхдийн тоглоомын талбай барьж байгуулах хөрөнгө цуглуулдаг “Обнаженные сердца” /”Нүцгэн зүрх”/хандивын сангийн тэргүүнээр ажилладаг юм.  Энэхүү рейтингийн  хамгийн өндөр үнэтэй гоо бүсгүйгээр бразилийн иргэн Жизель Бундхем урьдын адил тэргүүлсэн  байна.  Хоёр, гуравдугаар байруудыг Германы иргэн Хайди Клум, АНУ-ын Кейт Мосс нар тус бүр 20 болон 14 сая долларын орлоготой эзэлсэн ажээ.

Гэрэл зураг