АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари  Клинтон Ливи дахь цэргийн ажиллагааны үеээр Муаммар Каддафийг устгахыг үгүйсгэхгүй байна. Түүний ярьснаар барууны эвслийхэн Жамахирийн болон цэргийн тойргуудаар цохилт өгөх юм байна. Ингэснээр Жамахирийн “удирдагч өөрийн өдөөсөн  хүчирхийллийн золиос болж мэдэх юм” гэжээ. Хатагтай Клинтон  Каддафийг улс төрийн шийдвэрийн “саад тотгор” болж байна гэж нэрлэв.  3-р сарын 19-өөс тус улсад АНУ, Их Британи, Францын болон бусад улсын агаарын цэргийн хүчнийхэн  НҮБ-ын АЗ-ийн баталсан тогтоолын дагуу  Ливийн иргэдийг хамгаалах зорилгоор нислэггүй бүс тогтоон, тус улсад гадны орнуудаас зэвсэг оруулахгүй байх хорио тавьсан юм. Эвслийн цэргийн бөмбөгдөлт одоо болтол тус улсад үргэлжилсээр байгаа юм.