5-р сарын 7-нд Орос улсад  холбооны бүх салбарын болон радио мэргэжлийн баяраа тэмдэглэдэг юм. 1895 оны энэ өдөр оросын суут физикч Александр Поповын бүтээсэн дэлхийн анхны хүлээн авагчийг нийтэд дэлгэн харуулсан юм. Өнөөдөр Радио нь урьдын адил хамгийн их түгээмэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй телевиз болон орчин үеийн бусад хэвлэлүүд, Интернеттэй амжилттай өрсөлдөж байна. 1895 оны 5-р сарын 7-нд физик-химичдийн нийгэмлэгийн хуралдаан дээр Санкт-Петербүргийн шинжлэх ухааны зүтгэлтнүүд нэгэн шинэ сонин зүйл бий болсны гэрч болжээ. Энэ бол Радио бий болсон явдал юм. Александр Поповын энэхүү бүтээл нь хэдэн зуун метрийн цаадах дохиог дамжуулж байсан юм. Тухайн үед энэ бол  үнэхээр гайхамшиг байв. Энэ тухай “Оросын дуу хоолой” радиод Харилцаа холбооны төв музейн тэргүүлэх мэргэжилтэн Владимир Орлов ярьж байна. «Петербургийн их сургуулийн физикийн факультетын төв танхимд  хүлээн авах төхөөрөмжийг  байрлуулан, харин дамжуулах төхөөрөмжийг зэрэгцээ орших химийн танхимд байрлуулжээ. Эхний хөтөлбөр нь “Генрих Герц” гэсэн  хоёр үгнээс бүрдэж байлаа. Ингэж анхны утасгүй цахилгаан мэдээ бий болжээ. “Радио” гэсэн ойлголт нь нилээд хожуу гарч иржээ» гэж Владимир Орлов хэллээ. Радиог хэд хэдэн удаа мартагдаж үгүй болно гэж муу амлацгааж байв. Хамгийн эхлээд түүнийг зурагт радио гарч ирэхэд, дараа нь Интернет бий болоход. Гэтэл радио тэр бүхэнтэй өрсөлдөж чадсан юм. Өнөөдөр ч гэсэн хамгийн их эрэлт хэрэгцээтэй, ардчилсан, шуурхай мэдээллийн хэрэгслээр үлдсэн юм. Өнөөдөр радио нь их өөрчлөлтийн босгон дээр тулж ирээд байна.Энэ нь шинээр гарч буй  тоон технологийн нэвтрүүлэг юм. Үүний үр дүнд радиостанцын тоо нэмэгдэж, нэвтрүүлгүүдийн  чанар эрс өөрчлөгдөнө. Энэ нь радиод өөрийн байр сууриа хамгаалж зогсоход нь тустай юм. Нөгөөтэйгүүр, сонсогчдын улс-төр,нийгмийн нэвтрүүлгүүдийн сонирхол нэмэгдэж буй нь илт болсон гэж Радио мэдээллийн хэрэгслийн холбооны зөвлөлийн гишүүн Игорь Малов ярьж байна. «Судалгаанаас үзэхэд Орос улсад 800 орчим радиостанц байна. “Ярианы” радиогийн ид бужигнаан 2000 оны үед иржээ. Энэ нь тухайн улс орны байдалтай холбоотой байсан биз. Тухайлбал, нийгэм-улс төрийн хэвлэл-мэдээллийн хэрэгсэл буюу тэр тусмаа радио нь  иргэний нийгмийн бүрэлдэн тогтож буйн гэрч юм.  Оросын сонсох танхимын  үзүүлэлт маш өндөр байдаг» гэж Игорь Малов тэмдэглэлээ.  1945 оны 5-р сарын 7-ны өдөр буюу Ялалтын жил энэ өдрийг Радиогийн өдөр болгон тэмдэглэх болсон юм. Радио нь фашизмыг ялан дйилэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан юм. Тэр үеийн радио нэвтрүүлгийн хүч байлдааны зэвсэгтэй нэгэн адил нөлөөлж байлаа. Радиогоор фронтын мэдээ дамжуулж, партизануудын болон эсэргүүцлийн цэргүүдийн тухай  байнга мэдээлж байлаа. “Москвагаас ярьж  байна!” дуу хоолойг тэртээх хорих лагеруудад  хүртэл өөрсдийн бүтээсэн хүлээн авагчаар барьж сонсож байжээ. “Оросын дуу хоолой”радиогийн нэвтрүүлгүүд нь өнөөдөр ч чухал, хэрэгцээтэй байгаа юм. Бид орос оронд юу болж байгаа тухай,  улс төр, эдийн засаг, соёл, спортын тухай 44 хэл дээр, дэлхийн 160 оронд  бүх тив дэлхий рүү нэвтрүүлгээ цацаж байна.Түүнчилэн, «Оросын дуу хоолой» радио нь Монгол улс руу 1946 оны 3-р сарын 1-нээс эхлэн  монгол хэл дээр радио нэвтрүүлэг явуулах болсон юм. “Оросын дуу хоолой” радио нь хатуу өрсөлдөөний үед өөрийн байр суурийг алдалгүй, өөрийн сонсогчдыг байлдан дагуулсаар ирсэн юм. Уламжлалт богино долгионы нэвтрүүлэг хадгалагдаж ирсэн. Нөгөөтэйгүүр, орчин үеийн технологиуд нэвтэрч байна. Хол,ойрын гадаад улс орнуудын 100 гаруй хотуудад манай нэвтрүүлэг  FM-ийн долгионуудаар явагдаж байна. Европ, Латин Америкийн, Хойд, Зүүн Азийн хэдэн арван хотуудад дунд долгионоор манай нэвтрүүлгүүд нэвтэрч байгаагийн дотор энэ жилээс эхлэн Вашингтон, Нью-Йоркд сонсох боломжтой юм. Одоо интернет портал www.ruvr.ru нь гадаад орны 37 хэлний нэвтрүүлгийг нэгтгэж байна.  Энэ нь өдөр тутмын мэдээ, оросын болон гадаадын ХМХ-ийн дүгнэлт, тойм, тайлбар г.м.  Мэдээллийг   24 цагийн турш онлайн дэглэмээр , гар утас болон  аудио, видео , бусад мульт хэмжээгээр хүлээн авч болох юм . Эцэст нь хэлэхэд радиогийн уран бүтээлч хамт олонд маш их сонирхолтой шинэ санаа, төслүүд олон бий. “Оросын дуу хоолой"  радио сонсогч та бүхэнд Радиогийн баярын мэнд хүргье!      

Гэрэл зураг