Одон орныг судлаж буй бүх эрдэмтэн болон эртний ухааныг сонирхогчид Одон орны өдрийг өнөөдөр тэмдэглэж байна. Олон улс орны эрдэмтэд одон гараг үзүүлэх газар ба одон орны оргилын үйл ажиллагааны тухай  лекц уншиж, хүүхдүүдэд хичээл зааж байна. Зарим хотод одон орон судлаачид багаж хэрэгслээ гудамжуудад тавьж,олон нийтэд  үзүүлж байна.  Одон орны өдрийг 4-р сарын 2 дахь хагас ба 5-р сарын эхний хагасын хооронд бямба гаригт тэмдэглэдэг. Хойд Калифорнийн Одон орны холбоо мөн өдрийг тэмдэглэхийг санаачилж, 1973 онд анхны арга хэмжээг зохион явуулжээ. Санаачилга дэлхий даяар дэлгэрэв. Мөн баярын өдөр тухайлбал Москва орчмын Звенигородын одон орны оргилд хичнээн олон хүн цуглардгийг Оросын ШУА-ийн Одон орны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд  «Энэ үйл явдал Олон улсын одон орны жил хэмээн зарласан 2009 онд эхлэв. Тэр үед Звенигородын одон орны оргил дэлхийн ба  манай орны бусад одон орны оргилуудтай хамт «Одон орны 100 цаг» хэмээн нэрлэсэн арга хэмжээнд оролцсон. Арга хэмжээ маш амжилттай болсон учир тэр үеэс хойш ууд хаалга нээх өдрийг жилд барагцаалбал хоёр удаа зохион явуулж байна» гэв. Одон орныг судлагч дуран авай  шагайх үе аль хэдийнэ улирч өнгөрсөн.Одны туяа бүр олон арван жилийн турш мэргэжилтний багажийн гэрэл зургийн ялтаст тусч байна. Ийм арга замаар Дэлхий ван гарагийг нээснийг эрдэмтэн дурдав. Харин одон орны оргилд ирсэн хүмүүс тусгай дуран авай шагайх боломжтой. Дашрамд  хэлэхэд том багаж Москва орчмын Звенигородод үгүй. Ийм багаж орон нутгийн агаар болон шөнийн Москвагийн гэрэл  тэнгэр гэрэлтүүлж байгаа нөхцөлд тохиромжгүй. Харин өндөр уулын одон орны оргил өөр хэрэг. Энд ажиглах бүрэн боломж бий. Гэвч жирийн хүмүүс түүнд хүрч чадахгүй. Хүмүүс сүүлийн үед одон орныг улам  их сонирхох болсон. Учир нь алтан дэлхий сөнөх тухай олонтаа ярьцгааж байна. Дмитрий Вибе хэлэхдээ «Миний бодоход энэ нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээс  одон орны тухай хуурамч зохисгүй мэдээлийг тархааж байгаатай холбоотой. Хүмүүс ийм уг яриа сонсож залхсан. Хэн нэгэн тайтгаруулна гэдэгт тэд найдаж байна» гэв. Одон орны өдөр дэлхийн янз бүрийн өнцөг буланд оршин суудаг хүмүүсийг ахуйн ба улс төр-эдийн засгийн нарийн түвэгтэй асуудлаас холдуулна. Тухайлбал  өөр тохиолдолтой холбогдуулан олонтаа дурддаг Иран улс  Одон орны  өдөрт зориулан өргөн хөтөлбөрийг бэлтгэжээ. Тус орны кинотеатруудад одон орныг сонирхогчдын авсан гэрэл зургуудыг том дэлгэцнээ үзүүлнэ. Үзэгчид тэмцээнд түрүүлэгчийг шалгаруулна. Хүмүүс Одон орны өдөр үзэсгэлэнт ертөнцийг харж, сур жавхалант байдлаар нь бахархаж, бидний өлгий-гариг дэлхийг хадгалах нь зайлшгүй чухлыг ухамсарлаж байна.