Хакеруудын хулгайлсан Японы   “Sony” компаний хэрэглэгчдийн хувийн мэдээллүүд нь “Плейсштейн Нетуорк” дэлхийн сүлжээнд, Интернетэд бүх нийтэд нээлттэйгээр  тавигджээ. Тус корпорацын төлөөлөгчийн өнөөдөр хийсэн  мэдэгдэлд “Плейсштейн Нетуорк”  сүлжээнд бүртгэгдсэн 2,5 мянган хэрэглэгчдийн  хувийн мэдээлэл Интернетэд тавигдсан байна. Гэхдээ “Sony” фирмийн төлөөлөгч тэрхүү мэдээллийг Интернетээс ойрын үед устгах болно гэж батлагаа өгөв.