Америкийн  нисэгчгүй онгоцны Йемений “Аль-Каидагийн ” тэргүүн Анвар аль-Авлаки рүү хийсэн дайралт үр дүнгүй боллоо. Тус улсын БХЯ-ны мэдээлснээр нисэгчгүй онгоцноос харвасан пуужин террорист ажиллагаанд ямарч хамаагүй  ах дүү хоёр залуугийн машинд унажээ. Пүрэв гаригт аль-Авлакийг устгах нилээд хэдэн оролдлогыг хийжээ. АНУ -д төрсөн  Анвар аль Авлаки нь Усама бен Ладены дараа АНУ-ын хувьд “нэг номерын алан хядагч” болсон ажээ.