Байгалийн сүйрлийн үр дагаврыг арилгах тэмцэл болон мөргөлдөөнөөс сэргийлэх, Азид илүү нягт хамтын ажиллагаанд хүрэх зам сэдвүүд нь Индонезийн нийслэл Жакарта хотод бямба гаригт нээгдсэн Зүүн-Өмнөд Азийн 18 дахь дээд хэмжээний уулзалтын гол хэлэлцэх асуудал болно. ЗӨАО-ын чуулга уулзалтаар блок доторх хамтын ажиллагааны сэдвийг хөндөх төдийгүй, бүс нутгийн эдийн засгийг дэлхийн хямралын дараа сэргээх болон олон улсын үйл ажиллагаанд Холбооны үүргийг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэх ажээ.