5-р сарын 7-ны өдөр сирийн армийн танкууд Банияс  хотын суннитын хороолол руу дайрав. Нутгийн эрхийг хамгаалагчдын мэдээлснээр ихэнхдээ мусульманы суннитууд амьдардаг боомтын энэ хот руу танкууд гурван талаас бүслэн дайрчээ. Тэд ерөнхийлөгч Басар Асадын эсрэг , ардчилсан шинэчлэлийг явуулахын төлөө тэмцэж байгаа аж. Саяхан Сирид болсон “уур хилэгнэлийн өдрийг” тэмдэглэх үеээр аюулгүй байдлын хүчнийхэн  27 жагсагчдын амийг хороожээ. 3-р сард тус улсад эхэлсэн жагсаал цуглааны үеээр нийтдээ 600 гаруй хүн амь насаа алдаад байна гэж эрхийг хамгаалагчид мэдээлжээ.