Оросын тэрбумтан Роман Абрамовичид харъяалагдах Их Британийн “Челси” хөл бөмбөгийн баг нь Хятал улсад ивээн тэтгэгч хайхаар шийджээ. Өнгөрсөн улиралд тус клуб нь 116 сая долларын алдагдал амсжээ. Энэхүү алдагдлаа нөхөх үүднээс тухайлбал,  “Челси”-гийн   гүйцэтгэх захирал Рон Горли нь лондонгийн “Стэмфорд бридж”  стадионы нэрийг ашиглах эрхийг Хятад улсад 168 сая орчим ам.доллараар зарах бодолтой байна. Үүний тулд ойрын үед “Челси” Малайзи, Тайландаар тоглолт хийхээр Тайландад очно.