Берлиний Тегель олон улсын онгоцны  буудалд өнөөдөр нилээд хэдэн нислэгийг хойшлуулжээ. Түүнчлэн эндхийн  онгоцнууд 1 цагаас- 1 цаг 30 минутын хоцрогдолтой хөөрч, бууж байна. Энэ бүгдийн  шалтгаан нь нислэгийн мэдээллийн системд техникийн саатал гарсантай холбоотой ажээ. Онгоцны буудлын ажилтнууд эвдрэлийг засахаар шаргуу ажиллаж байгаа юм байна.Тэдний амласнаар энэ нь зоригчдод ямар нэгэн аюул байхүгүй гэнэ. Онгоцны буудалд гарсан явдлаас болж эндхийн нислэг цагт  35 байснаас 13 хүртэл буурчээ. Зарим нислэгүүдийг зэргэлдээ буудлуудад шилжүүлээд байгаа ажээ.