Египтийн шилжилтийн үеийн засгийн газар гадаадад суугаа иргэддээ сонгуульд санал өгөхийг зөвшөөрөв. Түүнчлэн сонгуульд цэргийнхэн болон полицийнхан саналаа өгч оролцох боломжтой болов. Энэ тухай 5-р сарын 5-нд гарсан сайд нарын зөвлөлийн мэдэгдэлд  дурьджээ. “Пүрэв гаригт хуралдсан  сайд нарын кабинетын хуралдаан дээр “улс төрийн эрхийг бодит болгох “ тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг батласантай холбогдуулан  цагдаа, цэргийн албан хаагчид, гадаадад суугаа тус улсын иргэдийг сонгуулийн санал хураалтад оролцох болсон” тухай мэдэгдэлд заажээ. Засгийн эрх баригчид солигдсоны дараа гадаад орнуудад амьдарч байгаа египтийн иргэд улс төрийн сонгуульд оролцуулахыг шаардсан юм. 2-р сарын 11-нд албан тушаалаасаа буусан Муаммар Каддафийн дэглэмийн дараах сонгууль тус улсад 9-р сард болох аж.