Орос улс Ливийн хуурай замын цэргийн цохилтын ажиллагааны эсрэг байна гэж Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Тэрээр НҮБ-ын АЗ  нь ийм ажиллагаанд зөвшөөрөл өгдөггүй гэж цохон тэмдэглэв. Оросын ГХ-ийн  сайд Ливитэй холбогдолтой бүлэглэлүүд  бүс нутгийн улс төрийн байдлыг тодорхойлох гол үүргийг авч байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв. 3-р сарын 17- нд НҮБ-ын АЗ Ливид нислэггүй бүс нэвтрүүлэх тогтоолыг батласанаар тус улсын байдалд гадаадын цэргүүд оролцох боломжийг нээсэн юм. Орос, Хятад улсууд   энэхүү санал хураалтанд түдгэлзсэн санал өгсөн юм.