Оросын “Убсунурская котловина” буюу Увс-нуурын хотгор газар дархан цаазат газар болон монголын “Увс нуур” тун удахгүй нэгдэн, нэг газар нутагтай болох нь. Хоёр улсын засгийн газрууд «Увс нуурын хотгор газар» нэгдсэн  байгалийн  нөөц газрыг байгуулах тухай гэрээний төслийг дэмжин сайшаажээ. Энэхүү хамгаалалттай  хоёр газар нь Увс нуурын сав нутаг бөгөөд ОХУ-ын Тува улс болон Монгол Улсын хилийн зурвас байдаг юм. Дархан цаазат газрыг нэгтгэсэн нь тэнд амьдарч буй амьтны ертөнцид ач холбогдолтой бөгөөд хоёр орны эрдэмтдийн хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй “ гэж  “Убсунурская котловина” дархан цаазат газрын захирал Владислав Канзай ярьж байна. «Одоо дархан цаазат газрууд нь хиймэл хилээр тусгаарлагдсан байгаа. Жишээ нь  өргөстэй тор тавьсан газаруудаар  ирвэс, янгир, аргал зэрэг амьтад  манай нутгаас Монгол руу гарахад нь, эсвэл тэндээс наашаа ирэхэд нь  бэрхшээлтэй болдог. Энэ нь тэдгээр амьтны амьдралын давтамжийг зөрчиж байгаа хэрэг. Тэгээд ч энэхүү  төрлүүд нь бас ховордож байгаа нь үүнтэй холбоотой. Хэрвээ эдгээр нутагт хил дамнасан дархан цаазтай газрын  статус олгох юм уу, эсвэл байгалийн нөөц гэх юм уу, тэгвэл энэ хиймэл хаалтуудыг авч хаяна. Тэр үед амьтад намар, хавартаа чөлөөтэй цааш, нааш явж, монголын болон оросын дархан цаазат газрын ажилтнууд ямарч саадгүй судалгаа шинжилгээ, хяналт хийж байх боломжтой юм. Байгаль цаг уурын өөрчлөлтүүд; амьтан, ургамлын ертөнцийн бичлэг; амьтан, ургамлын хамгаалалт – энэ бүгдийг бид хамтдаа хянаж байх ёстой юм» гэж Владислав Канзай хэллээ.Энэхүү  зэрэгцээ хиллэх хоёр дархан цаазат газрын гайхамшиг нь зөвхөн Сибирь, Төв Азид байдаг байгалийн төрх хадгалагдсанд байгаа юм.  Энд мөнх цаст өндөр уул, уулын тундр, альпийн ногоон нуга,  уулын тайга  болон ой-хээрийн, тал хээрийн бүс бүр элсэн цөл ч байдаг. Ирвэсээс гадна энэ нутагт аргал, янгир, Увс нуурын хотгорт амьдардаг дэлхийд ховордсон  7 хөхтөн амьтан, Улаан номонд орсон 34 шувуу гэж Росприроданадзор /Оросын байгаль хамгаалах хяналтын газрын / дэд тэргүүн  Амирхан Амирханов ярьж байна. “Увс нуурын хотгор “ газар нь бусад дархан цаазат газруудаас нилээд ялгаатай байдаг. Энэ нутаг дэвсгэр  нь генетикийн нөөцийн үүднээс их үнэ цэнэтэй, эндхийн байгаль орчны систем олон янзын байдаг. Энд их сайхан тал газартай. Туурай амьтад байгаа болохоор л тал газар байдаг юм шүү дээ. Тэд уствал тал газар ч үгүй  болно. Тал газарт морь , зээр, гөрөөс байх ёстой юм. Тэгж байж л энэ сайхан байгаль оршино тогтноно. Тиймээс Монгол улстай хамт бидний урдаа тавьж буй зорилго маань бүх төрлүүдийг хадгалан хамгаалж, хулгайн анчидтай тэмцэн, ойн түмрээс сэргийлэх явдал юм. Ингэснээр бид одоо байгаа амьдралын хэв маягийг хадгалж чадна» гэж Амирхан Амирханов тэмдэглэлээ. Хил дамнасан дархан цаазат газрын статусыг энэ бүс нутагт  грант болон санхүүжилт татсанаар хангаж болох юм. Одоо орос, монгол  дархан цаазат хоёр газар нь тус бүрийн  өөрийн шим мандлын статустай байгаа. Энэ нь ЮНЕСКО-гийн онцгой төрөл. Үүгээр бол тус шим мандлын дархан цаазат газрын ажилтнууд нь ургамал, амьтны зарим нэг ховордсон төрлийг  зүгээр нэг хамгаалаад зогсохгуй, тэр байгалийг унаган төрхөөр нь хадгалж хамгаалахаас гадна дэргэд нь аж төрж байгаа  уугуул нутгийн ард иргэдийг  анхаарах ёстой ажээ. Юуны өмнө Тувагийн малчдад.  Өнөөдөр тэд дархан цаазат газрын ажилтнуудад  ховор амьтдыг хулгайн ангаас хамгаалахад нь туслаж байна. Түүнчлэн одоо тэдний өмнө энэ бүс нутагт аялал жуулчлал хөгжүүлэх асуудал тавигдаж байна гэж “Убсунурская котловина” ДЦГ-ын тэргүүн Владислав Канзай ярьж байна. «Саяхан бид НҮБ-ын санхүүжилт авсан, одоо жуулчны төсөл хэрэгжүүлэх гэж байна. Шинээр гэр, тусгай төхөөрөмж худалдан авч байна. Энэ бүгдийг малчдад шилжүүлэн өгч байна.  ДЦГ-ын  ойролцоо  малчдын амьдрах газрыг ч олгож байгаа» гэж Владислав Канзай хэллээ . Орос Монголын хил дамнасан дархан цаазат газрын төсөл үүгээр дуусахгуй юм. Хэдэн жилийн дараа ийм маягаар оросын Тункинский, монголын Хөвсгөлийн үндэсний паркууд бий болох гэж байна. Мөн  оросын талаас Сохондины ДЦГ , монголын талаас Онон-Бальжийн үндэсний паркийг байгуулахаар зорьж байгаа ажээ. Түүнчлэн Орос, Хятад, Казахстан улсын хооронд дархан цаазат газрыг байгуулахаар яригдаж байна. Өөрөөр хэлбэл тун удахгүй Уулын Алтайд  дөрвөн улсын нутагт  тэлсэн асар том дархан цаазат газар байгуулагдах нь.