«Т-34» домогт танкад зориулсан музей бол дэлхийн танкийн цорын ганц музей юм. Музей арван жилийн ойгоо энэ онд тэмдэглэнэ. «Т» ангилалын байлдааны машин төдийгүй Дэлхийн хоёрдугаар дайны үеийн хосгүй үзмэрүүд болон «Т-З4» танкийн дайчин замтай холбоотой баримт бичгүүд музейн цуглуулгад багтсан байна.Ахмад танкчид болон танк үйлдвэрлэгчид тэдний үр хүүхдүүд  Музейн дурсгалын цогцолборын шинэ байшингийн чулуун суурь тавихаар Москва орчмын Шолохово тосгонд цугларав. ХХ зууны «Т-34» шилдэг танкийн түүх 70 гаруй жилийн тэртээ эхлэжээ. 1940 онд Улаан армийг энэ танкаар зэвсэглэсэн юм. «Т-34» танк Дэлхийн хоёрдугаар дайны томоохон бараг бүх байлдаанд оролцов. Хожим энэ танкаар 46 улсын  цэргийг  зэвсэглэсэн бөгөөд Туйлын чанадаас Өмнөд Африк хүртэл дэлхийн бүх өнцөг буланд амжилттай ажиллажээ. Английн зураач Стивен Бистийн дэлхийн олон хэлнээ гарсан «Гайхамшигт бүтээлүүд» гэдэг нэрд гарсан ном-цомогт «Т-34» танк  бүх цаг үе, ард түмний шилдэг 18 бүтээлийн дотор багтсан байна. Нэрд гарсан зохиолч, яруу найрагч,жүжгийн зохиолч Лариса Васильева «Т-34 танкийн түүх» музейг үндэслэн байгуулжээ. Танкийг хэрхэн зохион бүтээсэн тухай ном бичнэ гэж тэрээр «Т-34» танкийн зохион бүтээгчийн нэг өөрий нь аав Николай Кучеренкод амласан аж. «Аавын тухай ном» дуртгал роман, хатуу тууштай эрэл хайгуул болон ахмадуудтай олон удаа хийсэн уулзалтын үр дүн боллоо. «Т-34» танкад ямар нэг талаар хамаатай маш олон хүн ном гарсантай холбогдуулан зохиолчод захидал бичжээ. Дуртгал, гэрэл зураг, баримт бичиг их олон байсан учир «Т-34 танкийн түүх» музей байгуулахаар шийдсэн гэж Лариса Васильева хэлээд «Музейн үзмэрүүдийг 1976 онд цуглуулж эхлэсэн. Дараа нь зусландаа музейг нээсэн. Одоо музей зөвлөлтийн «Т-34» танкууд 1941 оны 12-р сарын 6-нд сөрөг давшилт хийж эхлэсэн газарт Дмитровын засмал зам орчимд ажиллаж байна. Музейн 1-р давхарт танкийг зохион бүтээсэн түүх, 2-р давхарт Эх орны их дайны фронтод байлдсан түүхтэй нь холбоотой үзмэрүүдийг дэлгэн тавьсан. Ийм музей  хэрэгтэй, цаг ямагт сонирхолыг татна  итгэж байсан. Гэвч ийнхүү сонирхоно гэж бодохгүй байсан» гэв.«Т-34» танкийн сууринд зохион бүтээж үйлдвэрлэсэн шинэ ангилалын найман танк болон өөрөө явагч их буу музейн цогцолборын задгай талбарт байрласан байна. Дэлхийн янз бүрийн музейд дэлгэн тавьсан танкуудын нээлхийг тагладаг. Харин Лариса Васильевагийн музейн танкууд үзэгчдэд нээлттэй байна. Тэд байлдааны машиныг жолоодох  төхөөрөмж, онилох хэрэгслийг сонирхон үзэж байна. Ялангуяа Эх орны ирээдүйн хамгаалагч хөвгүүд эд бүхнийг их сонирхож байна. «Т-34» танкийг «Москваг хамгаалсаны төлөө» медаль дээр дүрслэсэн нь тохиолдлын хэрэг биш. Энэ танкийн ачаар Москваг булаан эзлэх гитлерийн төлөвлөгөөг таслан зогсоосон хэмээн цэргийн түүхчид үзэж байна гэж Лариса Васильева хэлээд «Т-34» танк Москва орчмын тулалдаанд гол үүрэг гүйцэтгэсэн төдийгүй «Барбаросс» төлөвлөгөөг тасалдуулсан. Музейн үзмэрүүд үүнийг нотлон харуулж байна. Гитлер «Т-34» шиг танк үйлдвэрлэж чадахгүйгээ ойлгоод Харьковын танкийн заводыг булаан эзлэхээр шийдсэн аж. Гэвч заводыг өөр газарт нүүлгэж шилжүүлсэн» гэв. «Т-34 танкийн түүх» музейг нээснээс хойшхи арван жилд шинэ шинэ үзмэртэй болж, өргөжиж тэлсэн байна. Саяхан Москва орчимд музейн цогцолборын 2 дахь ээлжийн суурь тавих ёслол боллоо.  

Гэрэл зураг