Мароккын полици 4-р сарын 28 нд тус улсын Марракеш хотод дэлбэрэлт зохион байгуулсан гурван сэжигтнийг баривчилжээ. Тэд бүгд мароккийн иргэд бөгөөд тэдний нэг нь Аль-Каидатай холбоотой байж. Үүний өмнө мэдээлснээр дэлбэрэлтийн улмаас Марракешийн төв талбайд 16 хүн эрсдэж, 20 гаруй хүн шархадсан ажээ. Нэрвэгдэгсдийн ихэнх нь гадаадын жуулчид байв.