Их Британийн ГХ-ийн сайд Уильям  Хейг Ливи дахь Муаммар Каддафийн ЗГ-ын хяналтад байгаа дүүргүүдэд цэргийн хүчтэй цохилт өгөхөө  амлав.  Энэ мэдэгдэлийг тэрээр Ливийн асуудлаар Ромд болсон   олон улсын бүлгэмийн уулзалтын дараа хийв. Хейг мэдэгдэлдээ Барууны орнуудын зорилго нь Каддафийг зайлуулахын тулд цэрэг, санхүү,  дипломат арга, замыг хэрэглэж байна. Ингэхдээ ливийн босогчдыг зэвсэглэх шаардлагатай гэдгийг няцаажээ.