Аль-Каидын алан хядагчид урьд өмнө АНУ-д галт тэрэг дэлбэлэх боломж судлаж байжээ. Энэ тухай Усама бен Ладеныг устгах ажиллагааны үеээр америкийн тусгай албаныхны олсон баримт бичигт дурьджээ. АНУ-ын Аюулгүй байдлын яам хууль сахиулан хамгаалах бүтцүүдэд “албан хэрэгцээнд зориулан” холбогдох мэдэгдэл хүргүүлсэн ажээ.  Уг баримт бичигт 2010 онд  хэрэгжээгүй тэрхүү  халдлагын хугацааг хоёрдуугар сард байж гэж тогтоожээ. Бен Ладеныг устгах ажиллагааны үеэр  америкийн тусгай албаныхан дор хаяж таван компьютер, хэдэн зуун тоон мэдээллэл тээгч авч оджээ. Тэдгээр нь ФБР-ийн лабораторид судалгаа хийхээр шилжжээ.