Орос улс АНУ-НАТО-гийн ПДХС нь оросын  эсрэг чиглэгдээгүй гэсэн баталгааг илээр шаардаж байна. Энэ тухай НАТО дахь Оросын  байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин саяхан мэдэгдлээ. Орос, Америкийн хоорондын хууль ёсны баталгааны асуудлууд  энэ 5-р сарын сүүлээр болох “Их 8” дээд хэмжээний уулзалтан дээр хэлэлцэгдэх юм. Оросын байнгын төлөөлөгч пүрэв гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр “Орос-НАТО”-гийн  Зөвлөлийн хүрээнд Брюссельд болсон орос-америкийн цэргийн зөвлөгөөний дүнг гаргав. Тэрээр  цэргийнхэн улс-төр юм уу хууль ёсны баталгааны тухай асуудлуудыг гаргаж чадахгуй юм.  “Тэдний чадах юм”-аюулгүйн байдлын бүсүүдийг тодорхой хариуцлагын салбартай хослуулан, эцсийн нэгдсэн дүгнэлт гаргахад оршино“гэжээ.  Харин одоо дипломатуудын  зорилго бол Орос, Америкийн хоёр ерөнхийлөгчийн уулзалтаас өмнө харилцан итгэлцэлд хүрэхэд оршиж байна. Энэхүү уулзалт нь 5-р сарын 26-27-нд  Францын Довильд “Их Наймын “ дээд хэмжээний уулзалтын үеэр болох юм. “Бий болсон нөхцөл байдлаас гарах буулт хийх хувилбаруудыг  “ санал болгох шаардлагатай байна. Рогозины үзэж байгаараар  цэргийн энэ шатны зөвлөгөөнүүд нь дууссан юм. Улс төрийн  зөвлөгөөнүүд нь  пүрэв гаригт Брюссельд Оросын ГХЯ-ны дэд сайд Сергей Рябков, АНУ- ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Элен Таушер нарын уулзалтаар эхэлсэн. Оросын тал баталгаа өгөх асуудал нь уг баримт бичгийн “харилцан үүрэг хүлээх  хүрээнд шийдвэрлэгдэх ёстой гэж үзэж байна. Энэхүү барим бичиг нь Кремль, Цагаан Ордний дараагийн эзэн хэн байхав гэдгээс үл шалтгаалах ёстой. Баримт бичгийн  ийм хэлбэр нь хэлэлцэгдэж болох юм. “Бидний хувьд хамгийн гол нь нэг талын журмаар, хялбархан эргэн харахааргүй, бодит баталгаа байх нь чухал”гэж оросын НАТО дахь төлөөлөгч үзэж байна. .