Оросын цахилгаан-техникийн “Русэлпром”  концерн нь Монгол улсын Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг шинэчлэн засварлах тендерт өрсөлдөгч хятадын компаниас давуу ялж байна. Арван таван сая рубль – энэ бол анхны гэрээний дүн, үүгээр оросын “Русэлком” компани нь  Уулын баяжуулах  “Эрдэнэт” үйлдвэрт хөдөлгүүр нийлүүлж эхэлсэн юм. 2011 оны эхний хагас жилийн туршид концерны үйлдвэрүүдэд  монголын түншүүдэд зориулан хорь гаруй үйлдвэрийн болон тусгай зориулалтын хөдөлгүүрийг үйлдвэрлэж, нийлүүлэх ажээ.“Русэлпром” нь энэхүү томоохон өрсөлдөөнийг даван гарчээ. Хамгийн гол нь хятадын талыг давж чадсан юм гэж концерны экспортын захирал Руслан Сурков ярьж байна. «Хятад улс нь Монгол улсад маш их сонирхолтой  байгаа.  Энэ улс нь монголын эрдэс баялгийн нөөцийг ихэд сонирхож, улмаар маш сонирхолтой зээлийн төлбөрийн тооцоо болон хүүгүй зээл , бусад санхүүгийн хөнгөлөлтүүдийг үзүүлж, өөртөө татахыг оролддог. Тэр нь Оросын корпораци, компаниудын санал болгож байгаа зүйлүүдээс тэс өөр юм л даа. Бид Хятад хөршөө нарийн мэдэрдэг . Ингэхдээ түүний эсрэг чанартай, өндөр түвшингийн бүтэгдэхүүн нийлүүлдэг. Тухайлбал , Эрдэнэт үйлдвэрийн тусгай цахилгаан төхөөрөмжийг   хятадууд бол ихэнхдээ хуулбарладаг. Манай техникийг ч ялгаагүй. Харин бид бол монгол түншүүддээ өрсөлдөх чадвартай орчин үеийн техникийг санал болгодог» гэж Руслан Сурков хэллээ. “Русэлпром” концерны онлайн системтэй холбогдсон   шинэ технологийн анхны худалдан авагч нь Монголын түншүүд болжээ. Энэхүү шинэ технологийн дүнд бодит цагийн дэглэмд захиалгач хөдөлгүүрийн бүх нарийн явцыг шат бүхэнд ажиглаж, хяналт тавин, инженер-техникийн ажилтнуудтай зөвлөгөөн хийх боломжтой юм. Тэд монгол түншүүдтэй олон жил хамтарч ажиллаж байгаа тухайгаа ийнхүү ярьсан юм. «Манай концернд ордог үйлдвэрүүд Монгол улсын үйлдвэрүүдтэй аль дээр, зөвлөлтийн үед хамтран ажиллаж байсан юм. Жишээ нь: Улаанбаатарын ТЭЦ -2, ТЭЦ -3-д  1970-80 аад онуудад  Ленинградын суурь машины үйлдвэрийн бүтээгдэхүүнийг  нь тавьж суурилуулж байсан. Тэр үед баригдаж байсан Эрдэнтийн УБҮ-ийн цахилгаан машинуудыг мөн эндээс нийлүүлж байв. Тэдгээр нь одоо болтол тэнд ажиллаж л байгаа. Гэхдээ мэдээж хэрэг  одоо солих цаг нь  болсон л доо. Тодорхой хэсэг хугацаанд  монгол нөхдүүдтэйгээ харилцахад жаахан зогсонги  байдал гарч байсан» гэж Руслан Сурков хэллээ. Ирэх 6-р сарын эхэнд “Русэлпромын” техникийн мэргэжилтнүүд Монгол улсад айлчилна. Оросууд одоогоос  20-30 жилийн өмнө нэвтрүүлж байсан аудит төхөрөмжийг орчин үеийн шинэ төхөрөмжөөр солих болно. Түүний дараа харин “Эрдэнэт” үйлдвэрийн шинэчлэлийн үйл явц бүрэн дүүрэн  явагдах болно.