ПДХС- ийн салбарт хамтран ажиллах асуудлууд   пүрэв гаригт болох Орос-НАТО- гийн Зөвлөлийн Элчин сайдын түвшингийн хуралдааны гол хэлэлцэх асуудал болно. Үүний өмнө пуужингийн довтолгооноос хамгаалах системийн асуудлууд нь Ерөнхий штабын командлагчдын түвшинд хэлэлцэгдсэн юм. Талууд ПДХС- ийн асуудалд  зөрөөтэй хандсан хэдий ч ,  энэхүү яриа, хэлцэлийг үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. ПДХС -ийн талаарх мэтгэлцээн нь дуусах төдийлөн   болоогүй ажээ. Брюсселийн чуулган нь завсарын шат болно гэж Орос улсын НАТО- гийн дэргэдэх байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин мэдэгдэв. Орос, Америк хоёр нь НАТО- гийн түншүүд, тэгээд энэхүү асуудлаарх яриа, хэлэлцээний анхны бодит алхмууд нь ирэх 6-р сард тодорхой болно гэж найдаж байна. Энэ зун Орос, НАТО-гийн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын  ээлжит чуулга болно.