Ливид хүний эрхийг хамгаалахыг Москва уриалсан. Энэ тухай лхагва гаригт болсон  НҮБ-ын АЗ-ийн тусгай хуралдаан дээр Оросын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдсэн. НАТО-гийн цэргийн ажиллгааны явцад тэгш бус хүч хэрэглэсний улмаас нас барсан энгийн иргэдийн болон  сүйрсэн иргэний объектуудын  тоо өсжээ. Хүний амьдрах эрх бүдүүлгээр зөрчигдөж байгааг саяхны Триполийн бөмбөгдөлтөөс  харж болох юм. Үүний дүнд Тунис рүү цагаачдын давалгаа  дахин нэмэгдлээ. Энэ улсын нутаг дэвсгэр дээр хэдэн зуун мянган ливичүүд бөөгнөрөөд байна. Тэдний зарим нь НАТО-гийн бөмбөгдөлтөөс зугтаж, нөгөө нь Муаммар Каддафид үнэнч талынхны пуужингаас зугтаж байгаа нь энэ аж. НҮБ-ын АЗ-ийн хуралдаан дээр Олон улсын эрүүгийн шүүх Ливийн мөргөлдөөний аль нэгэн талыг давууд үзэхгүй  байхыг Москва уриалсан. Хүн төрөлхтний эсрэг энэхүү ажиллагаанд буруутай,Ливийн хүмүүнлэгийн эрхийг зөрчсөн хэн бүхнийг шудрага шүүхээр шүүх шаардлагатай байна. Энэ улс хүмүүнлэгийн сүйрлийн өмнөх байдалд байна. Энэ улсын ард иргэдэд нэн яаралтай хүнс, эм тариа шаардлагатай байна гэж Дорно-дахины хүрээлэнгийн шинжээч Владимир Исаев ярьж байна. «Ливийн байдал бол ерөөсөө л сүйрлийн байдалтай  байгаа. НАТО нь Каддафийн талынханд зэвсэг оруулна гэж болгоомжлоод  Ливи рүү хүнс, бусад ачаатай ямарч усан онгоцыг оруулахгүй байгаа. Урьд өмнө өөрийнхөө хэрэгцээг хүнс, эм тарианы хэрэгцээг хэзээ ч хангаж  байгаагүй Ливи улс маш хүнд байдалд ороод байна. Эвсэл нь ачааг шалган өнгөрүүлж, хүмүүнлэгийн тусламжийг хүргэх ёстой.  Тэгэхгүй бол хүнсний агуулах , дэлгүүр, эмийн сангуудыг тонон дээрэмдэж эхэлнэ шүү дээ. Хэрэв тэнд нь  дээрэмдэх юм үлдсэн байх юм бол» гэж Владимир Исаев хэллээ.  Ливийн зүүн хэсгийн  Мисурат хотод сүүлийн хоёр долоо хоногт анхны 180 тонн олон улсын хүмүүнлэгийн тусламж  өчигдөр хүргэгджээ. Тус улсын баруун хэсэг рүү 4-р сарын 19-өөс хойш ямарч хүнсний тусламж хүргэгдээгүй байгаа. Харин 5-р сарын эхэн үед НАТО нь Триполь дахь  Каддафийн ордныг бөмбөгдсөний дараа НҮБ-ын хүмүүнлэгийн төлөөлөгчийн газар нүүн шилжсэн. Энэ нь жирийн ливичүүдийн хамгийн сүүлчийн бяцхан найдвар талаар өнгөрч байгаа гэсэн үг юм.  НҮБ-ын хүмүүнлэгийн элч Ливээс яваад Сирид очих бодолтой ажээ.  Лхагва гаригт НҮБ -ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун  Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг тус улсын өмнө хэсгийн Дераа хотын хэдэн долоо хоногийн турш аюулгүйн хүчнийхэнд бүслэгдээд байгаа хүн амд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломж олгохыг уриалсан. Эрх баригчдын тайлбарлаж буйгаар Дераад хэт даврагсдын гол хүчнийхэн байгаа ажээ. Гэхдээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын  хүчирхийллийг зогсоон, Дамаскийн эрх баригчдын эсрэг жагсаалын үеээр оролцогчдын аминд хүрсэн явдалд хөндлөнгийн байцаалт явуулах уриалгыг Дамаск шинэ өдөөн хатгалга гэж хариулав. Засгийн эрх баригчдын эсрэг боссон байж болзошгүй оролцогчдыг олноор нь баривчлах ажиллагаа эхэллээ. Эрх  хамгаалагчдын үзэж байгаагаар одоо тус улсын шоронд 8 мянган хүн ямарч шүүх, байцаалтгүйгээр хоригдоод байна. Нөгөө “даамны нүүдэл” жинхэн үр дүнгээ өгч байна. Эдлээгүй хүчирхийлэл , шинээр хүчирхийлэлд хүргэж байна. Йеменьд лхагва гаригт алан хядагчид полицийн эргүүлийг буудан хороожээ.  Үүний дараа хүчнийхэн хариу гал нээж 8 хүн нас барж, 21 хүн шархаджээ. Энэ бүхэн нь “Аравын тэнгис дахь Аль-Каидагийн” бүлэглэлийн Усама бен Ладеныг хороосны төлөөх хонзогнол ч байж мэдэх юм. Тэр тусмаа америкийн тусгай албаныхны хороосон  “Нэг номерын алан хядагч” Йеменээс гаралтайг ч хэлэхүү. Энэ болон бусад алан хядагчдын байгууллагын гишүүд жихадыг үргэлжлүүлж , арабын орнуудад бен Ладены үхлийн хариуд халдлага зохионо гэдгээ тангараглажээ. Нэн даруй олон улсын арга хэмжээ зохион явуулах шаардлага урган гарлаа. Нөгөөтэйгүүр “Каддафийн хойноос хөөцөлдөх нь ” барууныхны санааг одоохондоо илүү түгшээж байх шиг. Өнгөрсөн хоногуудад эвслийн агаарын цохилт ливийн удирдагчийн ордныг тойрон илүү тусч байна. Харин Барак Обама энэ хооронд удаан болон зовиуртай шийдвэр гаргажээ. Тэр нь үхсэн бен Ладены зургийг нийтлэх үү, эс нийтлэх үү? гэж. Эцэст нь дэлхий түүний зургийг үзэхгүйгээр боллоо. Ерөнхийлөгчид Аль-Каидагийн удирдагчийн аймшигтай тэрхүү зураг нь мусульман шашинтнуудын дунд америкийн эсрэг үзлийг хүчтэй болгоход хүргэнэ гэдгийг сүрхий ятгуулж чаджээ.Гэтэл тэнд тэр бүр бен Ладены үхэлд төдийлөн итгэсэн нь юу л бол.