Оросын блог хөтлөгчид  Ялалтын баярын өмнө баатар хот болон байлдааны гавьяаны хотуудаар аялаж байна.Тверь, Санкт-Петербург, Псков,Смоленск,Брянск, Курск, Воронеж, Волгоград,Тула, Москва гээд арван хот «Ялалтын өдөр» блог хөтлөгчдийн  аялалын хөтөлбөрт багтсан байна. Энэ нь оросын блог хөтлөгчдийн  ийм анхны аялал билээ. Блог хөтлөгчид хот бүрт байлдааны гавьяаны газарт очиж, байлдаанд оролцогчид ба орон нутгийн эрэн хайх отрядын гишүүдтэй уулзаж байна. Эдгээр үйл явдал http://blogtur. ru  тусгай сайтад тавигдана.Энэ аялалыг зохион байгуулсан нэрд гарсан блог хөтлөгч Антон Коробков-Землянский «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө бид фашизмыг ялсан ард түмний гавьяаны дурсгалыг хэвээр хадгалах зорилгтой гээд «Олны мэдэх тоо баримт одоо ч гайхал төрүүлсээр байна. Жишээ нь Ленинград бүр 900 өдөр бүслэлтэд байсан. Курск хотыг нэгхэн өдрийн дотор булаан эзлэгчдээс чөлөөлсөн. Бид Курск хотын  нисэгч Нина Зинченкойн нэрэмжит гудамжад очлоо. Тэрээр агаарт дайсны нисэх онгоцыг мөргөж сөнөөсөн дэлхийн цорын ганц  эмэгтэй билээ. ЗХУ-ын баатартай Тверь хотноо уулзсан. Тэрээр дайны тухай олон сонин  зүйл ярьсан. ЗХУ-ын баатарын «Алтан хошууг» аялалд оролцогчдад бариулж үзүүлсэн  үе мөч сэтгэл догдлууллаа» гэлээ. Орон нутгийн засаг захиргаа болон эрэх отрядын гишүүд, оршин суугчид блог хөтлөгчдийг элэгсэг дотно хүлээн авч , сонин мэдээлэл олгож байна. Мөн түүнчлэн  орон нутгаар аялахад нь тусалж, түүх дурсгалуудыг үзүүлэн танилцуулж , хүрэхэд хэцүү  алслагдмал нутагт очиход нь туслаж байна гэж Антон Коробков-Землянский мэдээлээд «Жишээ нь байлдаан болсон газарт байгуулсан музей Тверь хотод бий. Санкт -Петербургийн эрэх отрядуудын музейд очиж үзмэрүүдийг гараараа барьж сонирхсон. Брянскад партизануудын ойн нарийн зөргөөр явсан. Хот бүр дайныг санан дурсаж байгаа үзүүлсэн юм. Түүхийн сурах бичгээс энэ тухай унших нь нэг хэрэг, нүдээрээ үзэх нь өөр хэрэг» гэв. «Ялалтын өдөр» блог хөтлөгчдийн аялал Рунет хэрэглэгчдийн сонирхолыг татав. 40 мянга орчим хүн Twitter бичил блогийн бичлэгийг уншаад байна. Эдгээр хотын дайны үеийн гэрэл зургууд дээр хийх ажил төслийн гол зүйл юм. Орон нутгийн оршин суугчид дайны үеийн гэрэл зургуудыг олоход нь туслаж байна. Тэртээх хотын гудамж, барилга байшингууд одоо ямар болсныг мэдэхийг блог хөтлөгчид оролдож байна. Тэд онлайн гэрэл зургийн үзэсгэлэн гаргах юм. Өөр хотуудын хэрэглэгчид төслийн сайтад дайны үеийн гэрэл зургуудыг ирүүлж байна. Аймшигт дайны тухай мэдээллийг шинэ технололгийн тусламжтайгаар уламжлах гэсэн оролдлого үр дүнд хүрч байна. Тэд ард түмний их гавьяаны дурсгалыг хойч үеийнхэнд хадгалах үйл хэрэгт  хувь нэмрээ оруулж байгаагаараа бахархаж байна.  

Гэрэл зураг