Оросын ард түмнүүдийн соёлын жил  оросын оршин суугчдыг нэгтгэж нягтруулах ёстой. Холбооны зөвлөлийн дарга Сергей Миронов улс оронд хэрэгжүүлж буй үндэстэн хоорондын харилцааг өв тэгш болгох бодлогын хүрээнд 2012 онд ийм арга хэмжээ авахыг Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевд санал болгов. Орос улс дэлхийн олон үндэстний орны нэг  юм. Эдүгээ манай оронд янз бүрийн гарал үүсэл, хэл соёл, ахуйн онцлогтой боловч нэгэн дээвэр дор хувь заяа нэгтэй их бага 160 үндэстэн ястанууд амьдардаг. Эдгээр хүмүүс 120 хэлээр ярьдаг.Тэдгээрээс 80 нь ерөнхий боловсролын ба их дээд сургуульд зааж судалдаг. Оросын ямар ч үндэстэн ястан  эрх чөлөөтэй байж, Орос улсыг бүгдийн орон гэр  хэмээн үзэх зорилгоор юу хийх вэ? Холбооны зөвлөлийн  Оросын оюуны  өвийг хэвээр хадгалж хөгжүүлэх үйлсэд соёл үндэсний автономит улсуудын гүйцэтгэх үүргийг  хэлэлцсэн  хуралдааны төлөөлөгчид эл хурц асуудалд анхаарал хандуулжээ. Үндэсний шинэ шинэ автономит улс Орост жил дутам бий болж байна. Ард түмнийхээ хэл соёлыг судлах нь нэгэн ёсны моод болж сонирхолыг татаж байна гэж Холбооны зөвлөлийн тэргүүн Сергей Миронов тэмдэглэн хэлээд «Соёл үндэсний автономи нь угсаатны нийтлэг онцлогийг хэвээр хадгалж бэхжүүлэх зорилготой. Ийнхүү өөртөө засах хэлбэр оросын нийт үндэсний соёлын нэг хэсэг болох соёлоо хөгжүүлэх боломж хүмүүст олгож байна. Мөн автономи оросын орчин цагийн амьдралын бодит үзэгдэл болсон гэж болно. Соёл үндэсний автономийн үйл ажиллагаа бодит агуулгатай. 59 үндэстэн ястны байгуулсан соёл үндэсний 800 орчим автономийг Орост бүртгээд байна. Тэгснээр олон угсаатны хамтын нийгэмлэг  хэл соёл, уламжлал ёс заншлаа хэвээр хадгалах нэмэлт боломжтой болжээ. Энэ зорилгоор оросын төсвөөс нилээд их хэмжээний хөрөнгө төсөвлөн гаргасан» гэлээ. Хуучин ЗХУ-ын ард түмнүүдээс гадна серб, польш, солонгос, герман, фин гээд олон ард түмэн нийгэмлэгүүдээ Орос улсад байгуулжээ. Жишээ нь фин хэлийг  БНКарели улсын ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудад сурч байна. Мөн фин хэлээр  радио телевизийн өдөр дутмын  нэвтрүүлэг цацаж,сонин сэтгүүл хэвлэн гаргаж байна. Түүнээс гадна үндэсний театр ажиллаж байна. Соёл үндэсний автономийн идэвхжил  хууль тогтоомжийн дагуу олгогодсон боломжийг хэрхэн ашиглах, БНУлсын эрх баригчдаас үзүүлэх тусламжаас шалтгаална гэж Орос улс дахь солонгосын соёл үндэсний  автономийн гүйцэтгэх хорооны захирал Нонна Угай үзэж байна. Тэрбээр хэлэхдээ «Анхны солонгос суурин бүр Х1Х зууны эхээр Алс Дорнодод бий болсон. Эдүгээ солонгосын үндэсний 18 автономи Алс Дорнодооос  өмнөд бүс нутаг хүртэл  Орос орон даяар ажиллаж байна. Солонгос хэл үнэ төлбөргүй заадаг  үндэсний сургууль,  солонгос  хэлний курс их дээд сургуулиудын дэргэд ажиллаж байна. Бидний жил бүр зохион байгуулдаг солонгос дууны тэмцээн хамгийн сонирхолтой арга хэмжээ болсон. Солонгосчууд төдийгүй еврей, татар, герман, украин, орос, цыганууд ч солонгос дуу дуулдаг. Бид өөрсдийн сонин сэтгүүлтэй. Орост солонгосчууд  тансаг сайн сайхан амьдарч байна. Тэд хууль ёсыг дагаж Орос болон өөрсдийн гэр бүлийн ашиг сонирхолын төлөө  ажиллаж амьдарч байна» гэв. Зарим улсын олон соёлт нийгэм дампууралийн ирмэгт тулсан Европ Оростынүндэсний соёлын уламжлалыг хадгалах талаар хуримтласан туршлагыг сонирхож байгаа нь тохиолдлын хэрэг биш гэж Оросын парламентын дээд танхимын дэд дарга Ильяс Умаханов хэлээд «Оросын олон бүс нутагт соёл үндэсний автономи төр иргэдийн хоорондын яриа хэлцээний чухал хүчин зүйл болсон. Гадаадын түншүүд маань үүнийг бас  хүлээн зөвшөөрч байна. Саяхан Европын зөвлөлийн Парламентын ассамблейн тогтоолд Хойд Кавказын  соёлын олон янзыг хэлэлцэхдээ манай орны туршлагыг европын орнуудад дэлгэрүүлэм жишээний хувьд дурдсан нь тэмдэглүүштэй. Саяхан Татарстанд айлчилсан Европын зөвлөлийн парламенгтын ассамблейн дарга бас тийм дүгнэлт хийжээ» гэв. Соёл үндэсний нэгдэл бол зөвхөн Орос улсын байгууламж биш. Тухайлбал Хятадад үндэсний орон, суурин байгаа бөгөөд орон нутгийн үндэсний автономи Финланди, Германи, Итали улсуудад ажиллаж байна. Баскуудын орон ба Каталони Испанид, Курдистан Иракад байгаа. Мөн үндэсний засаг захиргаа АНУ, Канад болон Латин Америкийн олон оронд ажиллаж байна.