Сирийн нийслэл Дамаскд засгийн газрын эсрэг жагсаалаас сэргийлэх үүднээс цэргүүд болон хуягт техник бэлэн байдалд байна. Нийслэлийн захын дүргүүдэд аюулгүй байдлын арга хэмжээг  аваад байна. Саяхан  Дерра хотынхны хэлмэгдүүлэлтийн эсрэг жагссан Дамаскийн их сургуулийн оюутнуудын жагсаалыг хөөн тараажээ. Дерра хот нь одоогоос  бараг хоёр долоо хоногийн өмнө Сирийн ард олны түгшүүрийн төв болж байсан бөгөөд, хотод танкууд орж иржээ. Сирийн эрх баригчдын эсрэг жагсаагчдыг ЗГ-ын цэргүүд  хэрцгийгээр  нухчин дарж, хэдэн арван хүн амь үрэгджээ. Зургаан долоо хоногийн дотор тус улсад  энгийн номхон 500 иргэд амь үргэдсэн ажээ. Пүрэв гаригт ОХУ-ын ГХЯ  иргэддээ хандаж Сири улс руу жуулчлахаас  түдгэлзэхийг уриалсан билээ. Эсэргүүцлийн мөргөлдөөн нь намжиж байгаа ч  зарим нэг дүүргүүдэд байдал хурцадмал хэвээр байна гэж Орос улсын ГХЯ мэдэгдэлдээ цохон тэмдэглэжээ.