Түркийн ерөнхий сайд  Реджеп  Эрдоганы цувааг дагалдан явсан цагдаагийн машин руу үл мэдэх этгээдүүд  гар бөмбөг шидлээ. Түркийн хойд хэсгийн Кастамон хотод ЗГ-ын тэргүүн сонгуулийн өмнөх  компанит ажлын хүрээнд хийсэн айлчлалын дараа энэ явдал гарчээ. Түүнчлэн гэмт хэрэгтнүүд  уг машиныг болон түүний ард явж байсан, эрх баригч “Шудрага, хөгжлийн нам”ын гишүүдийн сууж явсан автобусыг бууджээ. Полицийн нэг офицер нас барж, хоёр хүн шархадсан байна. Эрдоган нь энэ цуваанд байгаагүй, тэр үүний өмнө тус районоос нисдэг тэргээр явсан байна. 6-р сарын 12 -нд Түркэд парламентын сонгууль болох юм.