Нефтийн үнийн өсөлт болон Японы “Фукусима-1” АЦС- ын хэд хэдэн осол нь нүүрсний байр суурийг дэлхийн эрчим хүчний зах зээл дээр бэхжүүлж байна. Нүүрсний салбар хөгжиж байгаагийн зэрэгцээ, цаашид   энэ  салбарыг орчин үеийн шаардлагын дагуу хөгжүүлэхийн тулд аюулгүй байдлыг нэмэгдүүлж, экологийн үйлдвэрлэл цэвэр явуулах иж бүрэн цогцолбор тогтолцоонд шилжин орох шаардлага урган гарч байна. Эдгээр асуудлуудыг 5-р сарын 4-6 - нд Сибирийн   Кемерово хотод  болж байгаа Дэлхийн уул уурхайн конгресс дээр хэлэлцэж байна. Үүнд нүүрсний компаниудын төлөөлөгчид болон дэлхийн 30 гаруй орны эрдэмтэн мэргэд оролцож байна. Өнөөдөр нүүрс нь дэлхийн түлш эрчим-хүчний тэнцвэржилтэд хоёрдугаар байр эзэлж байгаа.  БНХАУ нь нүүрсний  хэрэглээний томоохон үйлдвэрлэгч  болон хэрэглэгч юм. Хятад улс нь эрчим хүчнийхээ 70 %  чулуун нүүрсээр  үйлдвэрлэдэг гэж Эрчим хүчний сангийн захирал Сергей Панкин ярьж байна. «Чулуун нүүрсгийг түлшиндээ хэрэглэдэг орнууд нь одоогоор үүнийг үргэлжлүүлэн хийсээр л байна. Яагаад гэвэл нөөц байгаа учраас тэр. Шинээр объектуудыг байгуулахгүйгээр , хуучнаа шинэчлэн байгалийн цэвэр байдлыг   нэмэгдүүлэх боломж байна.  Чулуун нүүрс болон байгалийн хий нь  ямар байсан, тиймээр үлдсэн. Гэтэл цөмийн эрчим хүчинд төдийлөн их ноогдохгуй байгаа бөгөөд ердөө 15 хувьтай байна. Асуудал цаашид энэ нь нэмэгдэх үү, буурах уу – энэ бол улс орнуудын өөрсдийн хийх сонголт юм» гэж Сергей Панкин хэллээ. Нүүрсний салбарын чухал асуудал бол аюулгүй байдлын асуудал хэвээр үлдэж байна. Эрсдэлийг багасгахын тулд шинэ технологи, тоног төхөөрөмж  шаардлагатай. Орос улсад чулуун нүүрсний давхарганаас метан гаргах технологи эрчимтэй боловсрогдож байна. Кузнецкийн нүүрсний уурхайд ийм ажлыг Газпром эрхлэн явуулж байна. Байгалийн хийн асар их нөөцтэй энэ газар  эдийн засгийн багагуй ашиг өгөх нь дамжиггүй юм. Олон улсын конгресс болж байгаа газар Кузбассад л 13 их наяд куб метр байгаа юм. Саяхан Орос улсын ЗГ  нүүрсний аж үйлдвэрийн 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг  баталсан билээ. Түүний  тэргүүлэх чиглэлүүдийн  нэг нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд нэмэлт хүчин чадлуудыг бий болгох явдал юм. Ялангуяа, Ази-Номхон далайн  чиглэлд. Үүний тулд нөөцийн суурь баазыг байгуулсан гэж  “Горнопромышленники России” арилжааны бус түншлэлийн ерөнхийлөгч Юрий Малышев тэмдэглэж байна. «Дотоодын зах зээл дээр хэрэглээ нь өсөхгүй,  тэр ч бүү хэл зарим мужуудад байгалийн хий оруулснаас түүний хэрэглээ буурах хандлага ажиглагдаж байгаагаас ,  чулуун нүүрсыг гадаадад гаргаж  байна. Нүүрсний салбарын бүс нутгаар өнөөдөр Кузбасс болон Орос улсын зүүн хэсэг орж байна. Тэд уг бүтээгдэхүүнийг экспортонд гаргахад чиглэгдэж байна. Ингэснээр гол үндсэн орлогоо ч тэндээс олж байна. Тиймээс оросын компаниуд баруун–хойд, хойд болон зүүн хэсгийн боомтуудыг хөгжүүлэхэд хөрөнгөө оруулж байна. Импортлогч гол улс орнуудын тоонд: Солонгос, Япон, Түрк, европын орнууд орж байна» гэж Юрий Малышев хэллээ.Өнөөдөр дэлхийн нүүрсний аж үйлдвэр нь шинэтгэлийн хөгжлийн  замд шилжин орж байна.    Энэ нь шинэ технологийг хөгжүүлэх болон жирийн нүүрс олборлолтоос нүүрсний эрчим хүчний кластер байгуулах хүртэл юм.