Улаан талбайд Ялалтын баярын парадын хоёр дахь ерөнхий бэлтгэл боллоо. 5-р сарын 9-ны парадын бэлтгэл нь цэргийн анги болон цэргийн сургуулиудад бүр өнгөрсөн оны 11-р сарын сүүлээс эхэлсэн аж.  Эхлээд жагсаалын эгнээний, дараа нь зэрэгцэж жагсах зэрэг бэлтгэлийг явуулж байжээ. Москва орчмын  Алабино хотод цэргийн цэргүүдийн нэгтгэсэн жагсаалын бэлтгэл болж байна. Тэд долоо хоногт гурван удаа дөрвөн цагаар жагсаал сургууль хийж байна. Анхны шөнийн парадын  бэлтгэл 4-р сарын 26 нд болсон юм.  Бэлтгэл сургуулийг сонирхож буй бүх хүмүүс үзэж болно. Парадад оролцогчид нь шөнийн бэлтгэлийг 5-р сарын 5- нд хийж, 7- ны өглөө ерөнхий бэлтгэлтэй ажээ.