Хэвлэл мэдээлэлд Усама бен Ладеныг устгасан ажиллагаа хэдий их гарах тусам, төдий чинээ энэхүү ажиллагаатай холбоотой олон хачин сонин  асуудлууд  урган гарч байна. Жишээ нь: америкийн албан ёсны төлөөлөгчид баривчлах бүлэг нь “нэг номерын алан хядагчийг” зэвсэггүй байхад нь устгасан  гэдгийг нэгэнт баталсан. Усамыг халхлах гэж түүний эхнэр оролджээ  гэтэл түүний хөл рүү буудаж, тэрээр шалан дээр унасан байж. Тэгвэл яагаад ямарч хамгаалалтгүй бен Ладеныг баривчлах бүлэг амьдаар нь баривчлаагүй юм бэ? Энэ нь сайн бэлтгэлтэй, гайхамшигтай зэвсэглэсэн тусгайгийнхний хувьд бол ямарч хүндрэлгүй баймаар юм. Нэмж хэлхэд, ер нь  бен Ладенд тулгаад байгаа ялыг ямарч шүүх шийдвэрлээгүй, тэр бол сэжигтэн төдий л байсан. Тэгэхлээр шүүх ажиллагаа шаардлагатай байгаа бөгөөд тэр шүүх хурал дээр “номер нэг алан хядагч “гэдгийг олон нийтийн өмнө , түүний олон удаагийн үйлдэл дээр буруутгах ёстой. Үүнд Вашингтон хамгаас илүү сонирхолтой байсан. Чухамдаа Вашигнтон нь Пакистан руу тусгай группыг илгээсэн. Гэтэл бүх юм арай өөр байсан. Яагаад?  Энэ тухай юу бодож байгаа тухайгаа “Оросын дуу хоолойд” шинжээч Андрей Грозин ярьж байна. «Бен Ладеныг яагаад хороосон бэ гэхлээр, тэр амьдаараа хэрэггүй байсан. Ямар ч  тусгай хэрэгсэлгүй явагдах жирийн байцаалтанд тэр сонирхолтой олон зүйлийг ярьж чадах байв. Жишээ нь: Афганистанд зөвлөлтийн цэргийг оруулсан байхад Америкийн тагнуулын төвийн хүмүүстэй тэр хэрхэн харьцдаг байсан тухайгаа ч юм уу. Аль эсвэл 2003 онд Ирак руу америкийн цэрэг дайран орсон тухай ч юм уу. Тэр тусмаа Аль-Каидагийн нэрэн дор шүү дээ, тэр үед ямарч Аль-Каида Иракд байгаагүй л байхгүй юу даа. Магадгүй, бен Ладеныг сэжиглэж байсан  зарим гэмт хэргүүдээс ч ярих байсан юм болов уу? Тэдгээр гэмт хэргүүд нь  түүнд зөвхөн данстай л байсан болохоос биш, тэр түүнийгээ шүүх хурал дээр гэм буруугүйгээ нотлох ч байсан юм билүү.  Одоо энэ бүгдийг зөвхөн таахаас өөр аргайгүй. Бен Ладеныг  устгасан тэр мөчийн хувьд гэх юм бол , энэ явдлыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбон үзэж болох. Одоогийн засаг захиргаа нь америкчуудын нүдээр баатарууд харагдаж байгаа. Тиймээс сонгуулийн компанит ажлыг эхлэхэд үннэс илүү зүйлийг бодож олохын ч хэрэггүй ажээ. Гэхдээ бас нэгэн тайлбар энд байна. Сар хагас америкчууд түүний холбоотнууд Ливид цэргийн ажиллагаа явуулсаар байна. Гэтэл бүх юм тэдний төлөвлөснөөс өөрөөр яваад байдаг. Каддафи нь бууж өгдөггүй, харин эвслийнхний үйл ажиллагаагны шүүмжлэл улам өсөөд байдаг. Гэтэл бас маш муухай нэгэн түүх гараад ирдэг , тэр нь Каддафийн балчир насны гурван ачийг хороосон гээд... Цагаан Ордны бүх асуудал Бен Ладеныг устгаснаар шийдэгджээ. Ямарч атугай, хэсэг хугацаанд тэр» гэж Андрей Грозин хэллээ.Шинжээчид үзэхдээ: Аль-Каида бол – нэгдссэн байгууллага биш, харин сүлжээний бүтэцтэй. Тэр нь гурван үүртэй: ”Исламын Магреб дахь Аль-Каида”, “Аравын хойгийн Аль-Каида”, “ Хоёр голын Аль-Каида” болон бусад. Аль-Каидын үүрүүд нь  Ливид, тэр ч бүү хэл сөрөг хүчнүүдийнхний голомтонд байдаг гэж байгаа юм. Тэгдээр үүрүүд нь нэг номлолтой , гэхдээ бие даан үйл ажиллагаагаа явуулдаг. Бен Ладеныг хороосон нь тэдний сүлжээг сулруулаа болов уу?  «Сүүлийн хоёр-гурван жилд Усама бен Ладен нь ямарч асуудал шийдэж байгаагүй. Тэр зөвхөн билэгдэлийн чанартай хэт даврагсдын туг нь болж байсан юм гэж Андрей Грозин ярьж байна. Харин одоо  тэр туг уналаа. Гэтэл энэ нь Аль-Каидагийн сүлжээний бүтцийн үүрийн идэвхийг сулруулна  гэдэг юу л бол?  Нэг шинэ удирдагч гараад л ирнэ. Ойрхи-Дорнод, Хойд Африк болон дэлхийн бусад бүс нутгуудад халдлагууд нь ямарч эмгэлэнтэй байлаа ч гэсэн  үргэлжлэх болно. Яагаад гэвэл энэ нь тодорхой хүнд биш, харин нийгэм-эдийн засаг, улс төрийн болон бусад халдлагын  үндсэнд оршиж байгаа юм. Усама бен Ладеныг устгасан нь эдгээр асуудлуудыг шийдэхгүй ээ» гэж Андрей Грозин хэллээ.    

Гэрэл зураг