Хятад улс согтуугаар жолоо барьсан хүний хариуцлагыг эрүүгийн хэрэгт хамруулахаар хуульчиллаа.  Үүний өмнө иймэрхүү тохиолдолд  хэд хэдэн захиргааны арга хэмжээ  авдаг байжээ. Согтуугаар жолоо барьж шүүгдэх анхны жолоочоор Хятадын ӨМӨЗАУ-ын иргэн болов. Одоо түүнд  захиргааны арга хэмжээ авч , саатуулаад байгаа ажээ. Ойрын үед түүний хэргийг шүүх хурал болох юм. Үүнээс өмнө Хятад улсад согтуугаар жолоо барьсан хүмүүсэд захиргааны арга хэмжээ авч, 3-6 сар жолооны эрхийг нь хасаж байжээ. Энэхүү согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хууль нь тус улсад 5-р сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр болж байгаа ажээ.