Хятадын автомашины “Хуатай” /Hawtai/компани  шведийн  автомашины СААБ  концернд 150 сая еврогийн хөрөнгө оруулалт хийж, хамтран эзэмшигч болно.  Одоогийн байдлаар СААБ нь санхүүгийн хүнд байдалд ороод байгаа ажээ. Ингэснээр шведийн автомашины үйлдвэр дахин сэргэх боломжтой  болж байгаа юм. Британий ХМХ-д өнөөдөр нийтэлснээр “Хуатай”, СААБ-ын эцэг компани болох голландын “Спайкер” компаний хооронд хэлэлцээ хийгдсэн байжээ. Үүний дүнд “Хуатай”нь  шведын автомашины СААБ үйлдвэрийн хамтран эзэмшигч болж  тус компаний эцэг “Спайкер” компанийн  үнэт цаасны 29,9 % эзэмшигч болж байна.