”Арабын хаврын” тэрхүү мөргөлдөөнийг харуулах гэж сэтгүүлчид “өндөр үнэ” төлсөн. Энэ тухай   НҮБ-ын Хүний эрхийн дээд комисссар Наванетхем Пиллай  Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөртэй холбогдуулан хийсэн мэдээлэлд тэмдэглэв. Пиллайн үзэж буйгаар  оны эхэнд ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчдийн дөрөвний гурав нь Хойд Африк, Ойрхи-Дорнодын орнуудын байдлыг сурвалжилж яваад ийнхүү амь насаа алджээ. “Ахар богино хугацаанд ХМХ-ийн үүрэг болон хүний суурь эрхийн хоорондох  зааг илэрхий зөрчигдөх нь маш ховор гардаг ” гэж Пиллай тэмдэглэв. Түүний ярьснаар Африк, Ойрхи-Дорнодод сэтгүүлчдийг тамлаж, айлган сүрдүүлж, тухайн улсаас хөөн гаргаж,  хорьж, зарим тохиолдолд тэд сураггүй алга болж байсан гэлээ. Оны эхэн үеэс бүс нутгуудад ХМХ-ийн төлөөлөгчид рүү халдсан  450 тохиолдол гарчээ.