Дэлхийн банк /ДБ/, Африкийн хөгжлийн банкны /АХБ/ тэргүүн нар Тунис улсад яаралтай тусламж болгон 1 тэр бум ам.долларын тусламж үзүүлэхээр тохиролцов. Энэхүү санхүүжилт нь тус улсын төсвийн хомсдлыг нөхөхөөр чиглэгдэх ажээ. Хоёр банк тус бүр 500 сая ам.долларыг Тунис улсад олгох юм. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа  Тунис орон нь зээл-санхүүгийн байгууллагуудын нягт хамтан ажиллагааны илрэл болж байна гэж  ДБ-ны захирал Роберт Зеллика, АХБ- ны захирал Дональд Каберуки нар мэдэгджээ.  Тунисийг дэмжих болсон  мэдэгдэл нь Вашингтоны  Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн урьдчилсан таамагтай яг цав таарчээ.  Шинжээчдийн дүгнэлтээр энэ жил Ойрхи-Дорнодын таван орон, Хойд Африкийн –Сири, Тунис, Йемен, Ливи улсууд эдийн засгийн уналтанд орно гэж тусгасан байжээ.