“Фукусима-1” АЦС-ын нэгдүгээр тогоонд  эрчим хүчний блокийг цацраг идэвхит бодисоос цэвэрлэх 6 сэнс тавихаар тогтжээ. Энэ тухай  тус АЦС-ын оператор “Токио электрик пауэр” компани  мэдэгджээ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү шинэ агаар цэвэршүүлэх системийг хэрэглэснээр тогооны барилгын цацраг идэвхижилт буурах юм. Хэрвээ энэ ажил үр дүнтэй болох юм бол тус станцын ажилтнууд осол гарснаас хойш анх удаа тогооны дотор хэсгийн хөргөлтийн систем болон бусад системийн ажлыг байрнаасаа хянах боломжтой болж байгаа юм. Японд өнгөрсөн 3-р сарын 11-нд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамигаас улмаас “Фукусима-1” АЦС-д томоохон осол  гарсан юм.